Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Хуурамч вакцины хэргээр хятад 350 албан тушаалтныг шийтгэнэ

Хуурамч эм, вакцин худалдаалсан хэргээр нийт 350 гаруй албан тушаалтныг шийтгэнэ гэж БНХАУ-ын Төрийн зөвлөл өнгөрсөн лхаагва гарагт мэдэгдсэнийг Хятадын төв телевиз дамжуулжээ.
“Чанаргүй вакцин эм бэлдмэлийг худалдаалж ард иргэдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлсөн энэ албан тушаалтнуудын заримыг нь албан тушаалаас нь халж, заримын нь тушаалыг бууруулна” гэж Төрийн зөвлөлийн албан мэдээнд дурджээ.
Хугацаа дууссан, буруу хадгалснаас чанар нь муудсан вакцин худалдаалсан нь хятадад дуулиан болж хууль сахиулагчдын мөрдөн шалгах явцад 192 эрүүгийн хэрэг үүсгэн 202 албан тушаалтныг баривчилсан юм. Хугацаа дууссан вакцины наймааный гол төв нь Шаньдун байсан бол хятадын өөр 20 бүс нутагт тараажээ.
Мөрдөн шалгах явцад 2011 оноос эхлэлтэй энэ энэ наймааны үеэр нийтдээ 310 сая юанийн буюу 47,6 сая долларын вакцин худалдаалсан гэсэн баримт илэрсэн байна.

0 Сэтгэгдэл