БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Нэрт орчуулагч Д.Лодойдамбыг эргэн дурсахуй
“Морь унасан толгойгүй хүн” романыг Монголын уншигчидтай анхлан танилцуулсан эрхэм бол нэрт орчуулагч Д.Лодойдамба. Тэрээр Нисэх дэх гаалийн газарт ажиллахын зэрэгцээ “Улаан-Од”, ”Хөдөлмөр”, “Үнэн” сонин, “Туяа”, “Тоншуул” сэтгүүлийн газар, ШУА-ийн хэвлэлийн тасагт идэвхтэн бичээч, Улсын радио хороонд сурвалжлагч, гадаад мэдээллийн албаны даргаар тус тус ажиллаж байв.
Төрөлхийн гадаад хэл судлах сонирхолтой Д.Лодойдамба бие даан орос хэл сурч, франц хэлний хоёр жилийн тусгай курс дүүргэжээ. Шүлэг, найраг, найраглал, өгүүллэг, сурвалжлага бичиж, сонин, хэвлэлд нийтлүүлэхийн дээр зарим бүтээлээрээ улсын уралдаанаас шагналт байрт шалгарч байжээ. Ийнхүү гадаад хэл сурах хүсэл эрмэлзэл, бичиж, туурвих авьяасаа хослуулж тэрээр гадаад хэл дээрх зохиол бүтээл орчуулах болов.
1950-иад оноос орчуулсан зохиол бүтээлүүд нь орчуулгын бүтээлийн эх үндэс болон уламжлан иржээ. Тэрээр 1952 онд М.Горькийн “Челкаш: Өгүүллэг”, 1953 онд “Унгарын алдарт зохиолчид” түүвэр зохиол, 1956 онд Английн алдарт зохиолч Томас Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн” романыг эх хэлнээ орчуулсан нь дэлхийн сонгодог утга зохиолын сор бүтээлтэй Монголын уншигчдыг танилцуулсан хэрэг байв. 1962 онд Г.Д.Мопассоны “Буудалцсан нь” өгүүллэг, 1963 онд Беляев Александрын “Эрдэмтэн Доуэлийн толгой” шинжлэх ухааны уран зөгнөлт роман, 1966 онд Оросын их зохиолч Анатолий Рыбаковын “Чичлүүр хутга” тууж гээд дэлхийн утга зохиолын олон арван сор бүтээлийг эх хэлнээ хөрвүүлжээ.
Өдгөө эх хэлнээ анхлан орчуулж байсан түүний зохиол, бүтээлүүд дахин дахин хэвлэгдсээр байгаа юм.

0 Сэтгэгдэл