Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Английн Ерөнхий сайдыг огцрохыг шаардав
Н.БАТ
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос энэ сарын гурванд дэлхийн томоохон удирдагчид, улстөрчид, спортынхны оффшор бүст байрлах мэдээллийг нийтэд дэлгэсэн нь “Панамын баримтууд” нэртэйгээр олон улсад дуулиан тарьсаар байна.

Английн Ерөнхий сайд Дэвид Камерон ч оффшор бүст байрлах компанид хувьцаа эзэмшигч гэх мэдээлэл гарч ирсэн нь лондончуудыг Ерөнхий сайддаа огцрох шаардлага тавьж жагсаал хийхэд хүргэжээ. “Blairmore Holdings” бол 1980-аад оноос өмнө Багамд бүртгүүлсэн компани. Тиймээс улс төрд орохдоо л энэ компанийн хувьцаа эзэмшигчээс татгалзсан хэмээн Камерон өөрөө тайлбарласан ч ард түмэн түүний үгийг хүлээж авалгүй эсэргүүцлийн жагсаал хийв.
Ерөнхий сайд “Саманта бид хоёр нэг данстай байлаа. Бид “Blairmore Holdings”-оос 5 мянган хувьцаа эзэмшиж байсан ч 2010 онд бүгдийг нь зарсан. Ойролцоогоор 30 мянган фунт стерлинг болсон. Би төлөх ёстой бүх татвар хураамжаа төлсөн” хэмээн яриад ийн тайлбар хийх болсон минь эцгийн минь нэрийг бүү элдэв шавар шавхайд хутгаасай гэж хүссэнийх гэжээ.
Панамын баримтуудаас үзвэл Ерөнхий сайдын толгойлдог Консерватев намаас ааваас нь гадна өөр хэд хэдэн улстөрч оффшор бүст мөнгөө хадгалдаг гэнэ. Тиймээс сөрөг хүчний зүгээс Ерөнхий сайдыг огцрохыг шаардсаар байгаа аж. Шинжээчид энэ мэдээлэл нь Ерөнхий сайдын хууль шүүхийн хаалга татахад хүргэхээс илүүтэйгээр улстөрийн карьерт нь нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. Зарим хэвлэлүүд түүнийг эцгээсээ 300 мянган фунт стерлингийг өвлөж авсан. Ээж нь 200 мянган фунт стерлинг бэлэглэсэн. Гэтэл 76 мянган фунт стерлингийн татварыг өнгөрсөн хоёр жилд төлсөн. Энэ нь жилд 200 мянган фунт стерлингийн орлогоос төлөх л татвар байгаа юм. Тэгэхээр Ерөнхий сайд бусад орлогоо нуун дарагдуулж байна хэмээн бичжээ.
Харин Ерөнхий сайд Дэвид Камерон “Панамын баримтууд нь бодит байдлаас хол зөрүүтэй байгаа юм. Би энэ асуудлыг сайнаар шийдэж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бол миний улс төрийн амьдралд авах ёстой сургамж гэдгийг ч би мэдэж байна. Би сургамж авлаа. Намайг огцрохыг шаардаж байгаа иргэдийг буруутгах шаардлагагүй. Буруутгамаар байвал намайг л буруутга” гэж намынхаа хурал дээр хэлжээ.

0 Сэтгэгдэл