Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Үерт нэрвэгдсэн 8000 хүнийг нүүлгэн шилжүүлэв

Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид Эль-Ниньо байгалийн үзэгдлээс үүдэлтэй үер буусны улмаас 8000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын төв телевиз мэдээлжээ.

Үүнээс гадна, тус мужийн 150 мянган оршин суугч үерийн гамшигт өртсөн байна.
“Энэ жил Эль-Ниньо үзэгдэл эрс идэвхжсэний улмаас Хөх мөрний дагуу онцгой байдал үүсэх магадлалтай” байна гэж Хятадын Усны аж ахуйн дэд сайд Лю Нин мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ оны тавдугаар сард тус улсын хэд хэдэн бүс нутагт их хэмжээний хур тунадас унах төлөвтэй байгаа нь хүчтэй үер дагуулж магадгүй.
Эль-Ниньо үзэгдэл нь Номхон далайн экватортой ойролцоох бүсэд агаарын температурыг нэмэгдүүлдэг халуун урсгал юм. Энэ үзэгдэл нь салхины чиглэлд нөлөөлж, зарим бүс нутагт усархаг бороо дагуулдаг бол заримд нь энэ үзэгдлийн улмаас ган гачиг болдог байна.
0 Сэтгэгдэл
























