Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Умардууд зенитийн пуужин туршлаа


Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун эх орондоо бүтээсэн залуурт зенитийн пуужингийн шинэ төрлийн туршилтыг удирдан явуулжээ. Туршилт явуулсан полигонд түүнийг тус улсын Агаарын цэргийн хүчний командлагч, генерал Цой Ен Хо болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах анги нэгтгэлийн цэргүүд угтан авсан байна.

Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн /KCNA/ мэдээлж буйгаар, агаарын байг оновчтой устгадаг эдгээр пуужин нь “орчин үеийн цэргийн шинжлэх ухаан, технологийн бүх шаардлагад нийцжээ”.

Ким Чен Ун туршилтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, дээрх туршилт нь “улсын батлан хамгаалах тогтолцоонд шинжлэх ухаан, технологид гол анхаарлаа хандуулдаг” Солонгосын Хөдөлмөрийн намын бодлогын ач холбогдлыг харуулжээ. Туршилтыг хаана, хэдийд явуулсан тухай KCNA агентлагийн мэдээлэлд дурдаагүй байна.

Умард Солонгосын удирдагч маршал цолтойгоор Зэвсэгт хүчнээ удирддаг.

0 Сэтгэгдэл
Амжилт хүсье.
Хамгийн их уншсан