Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Оросууд Казахуудыг шууд Монгол руу нисгэхгүй, эхлээд мөнгөө төл

Казахстаны иргэний агаарын тээврийн Air Astana компани Монгол руу шууд нислэг хийхээр төлөвлөсөн нь ОХУ-ын агаарын хилээр дайрч өнгөрөх болсон тул Оросын агаарын алба үүнийг зөвшөөрөхгүй, энэ асуудлаар ОХУ, Казахстан хоёр тохиролцож чадахгүй байна гэж “Коммерсантъ” хэвлэлд бичжээ.
Хэрэв энэ нислэгийн төлбөрийн тухайд ОХУ-тай ярьж тохирч чадахгүй бол БНХАУ-ын нутгаар транкзитаар дамжих болоод байгаа юм.
ОХУ болохоор “хамгийн багаар ч болов” төлбөр төлөх юм бол Монгол руу нислэг хийхийг зөвшөөрөх, тэр бүү хэл Транссибирийн замыг ашиглаж болно гэж Air Astana-д санал тавьж байгаа юм байна.
Москва хамгийн гол нь Казахстан руу оросын агаарын тээврийн хоёр дахь маршрут нээх, энд “Аэрофлот”-ыг монополь болгох, Казахстаны 10 хотод нисэх бодлогын үүднээс ингэж шахалт үзүүлж байгаа бололтой. Энэ маршрут бол хамгийн ашигтай, зуны улиралд бол дор хаяж нэг тэрбум рублийн орлого олж болох зам гэж хэвлэл тэмдэглэсэн байна.
Харин Астана энэ хувилбарыг хүлээн авахгүй байгаа юм. Альч тохиолдолд зам нь хол, Казахстаны агаарын тээврийн компанид өндөр өртөгтэй тусч байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
zolo
shuud yavah zam bhad toirood yav gesen ug uu? teneg ivanuud doromjilson bn shd
2016.03.28