Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Японд хоёр гэмт хэрэгтнийг дүүжилж цаазаллаа

Японы шүүхээс цаазаар авах ял хүлээсэн хоёр гэмт хэрэгтнийг Хуульзүйн сайд Мицухидэ Ивакийн тушаалаар дүүжилж хороолоо хэмээн NHK телевиз мэдээлжээ.
Гэмт хэрэгтэн Сатоси Цуда нь 2009 онд нэгэн гэр бүлийн гурван хүнийг алсан бол хоёр дахь этгээд нь 2006 онд дээрэм хийх үедээ хоёр хүний аминд хүрсэн гэмт хэрэгтэн байжээ.
Япон хамгийн сүүлд өнгөрсөн оны арван хоёрдугаар сард цаазын ял гүйцэтгэсэн бол одоо 120 орчим гэмт хэрэгтэн шүүхээс цаазаар авхуулах ял сонсоод энэ шийдвэрийг гүйцэтгэхийг хүлээж байгаа юм байна. Шүүхээс ял сонсгоод хэдэн жилийг өнгөрүүлдэг ч цаазаар авхуулах хүнд ял гүйцэтгэх өдрийн өглөө л энэ тухай мэдэгддэг гэнэ.
Синзо Абэг Японы ерөнхий сайд болсноос хойш нийтдээ 14 гэмт хэрэгтний цаазаар авах ялыг гүйцэтгэсэн юм байна.
Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын гишүүд Японыг цаазаар авах ялаа болиулахыг уриалдаг ч тус улсын хүн амын 85 хувь нь хуулийн дээд хэмжээ энэ ялыг хэвээр байлгахыг дэмждэг юм байна.

0 Сэтгэгдэл