Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Хэвлэлүүд: Европ руу дайрахын тулд “Лалын улс” 600 дайчин бэлтгэсэн
Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл бүх Европ руу халдаж, хүчирхийлэл үйлдэхийн тулд 400-600 зэвсэгт дайчныг бэлтгэсэн, түүний эхлэл нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Францад, саяхан Бельгид болсон үйл явдал гэж гадаадын хэвлэлүүд бичиж байна.
Associated Press хэвлэлийн “лалын улс” бүлэглэлийн эх сурвалжаас авсан мэдээллээр бол хамгийн багадаа 400 дайчныг Европын улс орнуудад үхлийн цохилт өгөх ажиллагаа зохион байгуулах, Брюссель, Парист үйлдсэн дэлбэрэлт, аллагатай адил үйлдэл хийх сүлжээ байгуулахын тулд бэлтгэсэн гэнэ.
“Ийм дайчдын тоо 600 ч хүрч мэднэ. Тэд нь аль болох олон хүний амь хөнөөх, байрлал, арга, цагаа товлох тушаалаа хүлээж байгаа” гБэж энд бичсэн байна.
Европын болон иракийн тагнуулын мэдээнээс иш татан сэтгүүлчид мэдээлэхдээ “Лалын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчин бэлтгэдэг лагерь Сири, Ирак, магадгүй зөвлөлтийн бүрэлдхүүнд байсан орнуудад байж Барууны эсрэг дайралтад бэлтгэгдэж байгаа гэжээ.
Мөн ийм лагерь, үүрүүдийг Умард Африк, Франц, Белгитэй холбоотой буюу францаар ярьдаг хүмүүс удирддаг гэж Европын холбооны Аюулгүй байдлын албаны ажилтнуудын нэг хэлж байна. Тэд нь Европын орнуудад үйлдэх дэлбэрэлт, халдлагын стратегийг боловсруулдаг гэнэ.
“2014 оныхоос нөхцөл байдал өөрчлөгдөж тэднийг хоёр долоо хоногоор бэлтгэхээ больсон. Одоо бол стратегиа өөрчилж тусгай отрядууд байгуулан тэднийг арай удаан хугацаагаар бэлтгэдэг болсон “ гэж эх сурвалж хэлжээ.
Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл бүх Европ руу халдаж, хүчирхийлэл үйлдэхийн тулд 400-600 зэвсэгт дайчныг бэлтгэсэн, түүний эхлэл нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Францад, саяхан Бельгид болсон үйл явдал гэж гадаадын хэвлэлүүд бичиж байна. Associated Press хэвлэлийн “лалын улс” бүлэглэлийн эх сурвалжаас авсан мэдээллээр бол хамгийн багадаа 400 дайчныг Европын улс орнуудад үхлийн цохилт өгөх ажиллагаа зохион байгуулах, Брюссель, Парист үйлдсэн дэлбэрэлт, аллагатай адил үйлдэл хийх сүлжээ байгуулахын тулд бэлтгэсэн гэнэ.

0 Сэтгэгдэл