Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Брюссельд бөмбөг дэлбэлсэн хүний зурвасыг олсон байна

Бельгийн нийслэл Брюсселийн олон улсын нисэх буудалд өнгөрсөн мягмар гарагт бөмбөг дэлбэлсэн хүмүүсийн нэг Ибраим эль Бакрауи зурвас бичиж үлдээсэн байсан гэнэ.
Брюсселийн ойролцоох нэг хотод ах дүү эль Бакрауины амьдарч байсан гудамжин дахь хогийн савнаас алан хядагчдын эзэмшиж байсан байж болох компьютер олдсон гэж The Telegraph мэдээлжээ. Үүнээс гадна “Юу хийхээ би мэдэхгүй байна. Зугтаалаа гэхэд мэдээж эрнэ. Бууж өглөө гэхэд торны цаана сууна” гэсэн бичээс бүхий зурвас олдсон гэнэ.
Бельгийн холбооны прокурор Фредерик ван Лев аймшигт халдлагын мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлжээ.
Мөрдөн байцаалтын явцад Завентемийн нисэх буудалд тэсрэх бодисыг Ибрагим байрлуулсан бол метроны “Мальбек” буудал дахь бөмбөгийг түүний дүү Халид эль Бакрауи тавьсан гэж таамаглаж байгаа юм байна.
Нисэх буудалд бөмбөг авчирсан гурван алан хядагчийн дүрс нисэх буудлын хяналтын камерт бичигдэж үлдсэн. Тэгэхээр хоёр алан хядагч нь бөмбөгөө дэлбэлж амжсан бол гурав дахь нь бөмбөгөө ажиллагаанд оруулж амжаагүй бололтой.

0 Сэтгэгдэл