Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Тачаангуй зургаа тараасан багшийг ажлаас нь халжээ

ОХУ-ын Москва орчмын Гребневийн дунд сургуулийн дүрслэх урлагийн багш Дария П өөрийн “В контакт” хуудсаар тачаангуй зургаа нийтэлж түгээснийх нь төлөө сургуулийн нь захирал Екатерина Левина түүнийг ажлаас нь халсан байна.
“Үнэхээр хэлэх үг алга. Жинхэнэ шок. Би өмнөөс нь ичиж байна. Ямар арга хэмжээ авах юм бэ” гэж захирал багш хэлжээ.
Захирлын хэлснээр бол Дариягийн талаар өмнө нь сурагчид ч, эцэг эхчүүд ч ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй, тэр бусдын л нэг адил энгийн хувцаслаж, биеэ зөв авч явдаг нэгэн гэнэ.
-Энэ багш дээд сургуулийн төгсөх ангид сурдаг, манайд есдүгээр сараас эхлэн ажиллаж дүрслэх урлагийн хичээл зааж байгаа, цэцэрлэгт явдаг гурван настай хүүхэдтэй. Сургууль дээр тэр энгийн л даашинз, өмд өмссөн байдаг. Ерийн л нэг эелдэг, ажилсаг бүсгүй. Хүүхэд нь бага, байнга өвчин ороож л байдаг юм гэж захирал ярьжээ.
Гэтэл 26 настай энэ багш өөрийн интернет хуудсандаа хэт тачаангуй, нүцгэн зургаа тавьсныг нэг сурагчийн нь ээж үзээд захиралд нь мэдэгдсэнээр энэ хэрэг мандсан байна. Улмаар бусад эцэг эхчүүд мэдэж хүүхэдтэй ажилладаг сурган хүмүүжүүлэгч хүн ингэж эх захгүй байгааг шүүмжилж сургуулийн захиргаанд хандан, интернетийн хэрэглээ ийм түгсэн учраас хэзээ нэгэн цагт сургуулийн хананд энэ зургийг өлгөчихсөн байвал яах юм гэснээс ийн ажлаас нь халахад хүрчээ.

0 Сэтгэгдэл