Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Брюсселийн халдлагад сэжиглэж байгаа хүний нэрийг тогтоожээ
Бельгийн нийслэл Брюсселийн нисэх буудалд бөмбөг дэлбэлсэн хэмээн сэжиглэж байгаа, цагдаагийн газраас зургийг нь тараасан этгээдийн нэрийг тогтоосон байна.
Нисэх буудлын хяналтын камераас авсан гэрэл зураг дээрх энэ хоёр хүн бол бельгийн иргэн ах дүү Халид болон Брахим эль Бакрауи нар гэнэ.
Цагдаагийн газар энэ л хоёр хүнийг нисэх буудалд тэсрэх бодис аваачсан гэж сэжиглэж байгаа юм хэмээн телевизийн RTBF суваг мэдээлжээ.
Үүний өмнө энэ хоёр этгээдийг дээрмийн хэрэгт холбогдуулан шалгаж, нэг биш удаа терроризмд сэжиглэж байжээ. Гурав дахь этгээдийг одоо эрэн сурвалжилж байна.
Халид нь өөр нэрээр Дрис гудамжинд байр түрээслэн сууж байсан гэнэ. Парист халдлага үйлдсэн хэргээр гуравдугаар сарын 18-нд баривчлагдсан Салах Абдеслам бас энэ дүүрэгт нуугдаж байсан юм байна.
Бельгийн нийслэл Брюсселийн нисэх буудалд бөмбөг дэлбэлсэн хэмээн сэжиглэж байгаа, цагдаагийн газраас зургийг нь тараасан этгээдийн нэрийг тогтоосон байна. Нисэх буудлын хяналтын камераас авсан гэрэл зураг дээрх энэ хоёр хүн бол бельгийн иргэн ах дүү Халид болон Брахим эль Бакрауи нар гэнэ.

0 Сэтгэгдэл