Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Белгид болсон цуврал халдлагаар 34 хүн амь үрэгдэж 250 хүн шархаджээ
Белгийн нийслэл Брюссель хотын олон улсын нисэх буудалд мягмар гарагийн өглөөгүүр хоёр дэлбэрэлт болсон. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлж байгаагаар бол эхний бөмбөг нисэх буудлын орох хаалганаас 200 метрийн зайд дэлбэрсэн бол хоёр дахь нь барилга дотор American Airlines компанийн онгоцны бүртгэлийн газрын дэргэд илүү хүчтэй дэлбэрсэн байна.
Энэ хоёр дэлбэрэлтийн улмаас 14 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн бэртэж шархаджээ.

Үйл явдалтай холбогдуулан Белгийн засгийн газар яаралтай хуралдаж, энэ бол террорист халдлага гэж үзсэн байна. Дэлбэрэлт болсон газраас шахидын гурван ч бүс олдсон гэж Белгийн VRT телевиз мэдээллээ. Онгоцны буудлыг бүрэн хааж онгоц буух нисэхийг зогсоон зорчигчдыг нүүлгэн шилжүүлж ойр орчмын замын хөдөлгөөнийг хаажээ.
Үүний дараахан үйл явдалд цочирдсон хүмүүс тайвширч амжаагүй байхад хотын төвд метроны Maalbeek өртөөний орох хаалганы дэргэд дахин дэлбэрэлт болж 20 хүн нас барж, 55 хүн шархадсан байна.
Метроны энэ станц Европын зөвлөлийн албан байрнаас холгүй байдаг юм байна. Засгийн газар мягмар гарагт терроризмын аюулын дөрөвдүгээр зэрэг зарлан хүчний бүхий л байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулан нийслэлийн замын бүх хөдөлгөөнийг зогсоон, галт тэрэгний буудал, метроны зогсоолуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, ард иргэдийг байгаа газраасаа гуамжинд гарахгүй байхыг анхааруулжээ. Сургууль цэцэрлэг, соёлын бүхий л байгууллагуудыг хаасан байна.

Нисэх буудалд бөмбөг дэлбэлсэн байж магадгүй гурван ч хүний зургийг бас олсон байна. Тэд олон хүмүүсийн дундуур, дугуйтай тээш түрээд түлхэлцэн яваа нь хальсанд буужээ.
Германы цагдаагийнхан Белгийн нийслэлд халдлага, дэлбрээлт үйлдсэн байж болох гурван хүнийг сэжиглэн барьсан байна. Косовогийн харьяат энэ гурван хүн белгийн дугаар бүхий машин унаж явжээ.

Белгийн нийслэл дэх энэ аймшиг хэргийн хариуцлагыг алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл хүлээсэн байна. Тэд эхлээд ийм халдлагыг Сирид үйлдэхээр бэлтгэж байсан ч Салах Абдесалам гэгчийг парист болсон дэлбэрэлтийг зохион байгуулсан хэмээн гуравдугаар сарын 18-нд Белгид баривчилсны төлөө Брюссельд бөмбөг дэлбэлэхээр өөрчилсөн нь энэ гэнэ.
Белгийн нийслэл Брюссель хотын олон улсын нисэх буудалд мягмар гарагийн өглөөгүүр хоёр дэлбэрэлт болсон. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлж байгаагаар бол эхний бөмбөг нисэх буудлын орох хаалганаас 200 метрийн зайд дэлбэрсэн бол хоёр дахь нь барилга дотор American Airlines компанийн онгоцны бүртгэлийн газрын дэргэд илүү хүчтэй дэлбэрсэн байна. Энэ хоёр дэлбэрэлтийн улмаас 14 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн бэртэж шархаджээ.

0 Сэтгэгдэл