Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Ростовт Boeing 737-800 онгоц сүйрч 62 хүн амь үрэгдлээ

Дубайгаас ОХУ-ын Ростов-на-Дон орохоор нисч явсан агаарын тээврийн FlyDubai компанийн Boeing 737-800 онгоц бямба гарагийн шөнө Ростовын нислэгийн зурваст буух гэж хоёр дахин оролдсоны эцэст сүйрч 55 зорчигч, нислэгийн багийн 7 хүн бүгд амь үрэгдсэн байна.
Урьдчилсан байдлаар онгоцны ослыг хэд хэдэн хүчин зүйлээс болсон байж магадгүй гэж үзэж байгаагийн дотор, нисгэгчдийн алдаа, техникийн бүрэн бус байдал, цаг агаарын таагүй байдал нөлөөлсөн байж болох юм гэж байна.
ОХУ-ын Ростов мужийн амбан захирагч Василийн Голубев эхний ээлжинд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд тус бүр нэг сая рублийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна. “В.Голубев Ростов мужийн төсвйин нөөцийн сангаас 41 са ярубль гарган зарцуулах шийдвэрт гарын үсэг зурлаа” гэж мужийн захиргааны хэвлэлийн албан мэдээлсэн байна.

Харин агаарын тээврийн FlyDubai компанийн гүцэтгэх захирал Гейт аль-Гейт “Сүйрсэн онгоцны хоёр нисгэгч Ростов-на-Доны нисэх буудалд онгоцоо буулгах гэж нэг биш удаа оролдоод нөөц буудал хайн хотын дээгүүр хоёр цаг эргэлдсэн” гэж мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл