Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БНАСАУ дахиад Япон тэнгис рүү хоёр пуужин харвалаа

Умард Солонгос бага тусгалын хоёр балластик пуужин Япон тэнгисийн зүг харвалаа гэж Өмнөд Солонгосын Штабын дарга нарын хороо мэдэгдсэнийг Ренхап агентлаг дамжууллаа. Өмнөд Солонгосны цэргийнхний мэдээлснээр бол умардын Хванхэ-Пукто мужийн нутгаас харвасан пуужин 500 орчим км нисээд зүүн нутгийн боомт хот Вонсанаас зүүн өмнө зүгт усанд унасан байна.
“Нөхцөл байдыг манай цэргийнхэн хянаж, БНАСАУ-ын зүгээс ирэх ямар нэг өдөөн хатгалгын эсрэг хариу өгөхөд бэлэн байна” гэж Өмнөд Солонгосын цэргийнхний мэдэгдэлд дурджээ.
Цөмийн зэвсэг туршсаны нь төлөө, цөмийн зэвсэг тээвэрлэхэд зориулсан зөөгч пуужин хөөргөж байгаагийн нь төлөө НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл БНАСАУ-ын эсрэг хатуу хориг тавиад байгаа юм.
Харин Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургууль эхэлж байгаатай холбогдуулан энэ хоёр улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн, манай улс балластик пуужингаар хөөргөх бага оврын цөмийн зэвсэгтэй гэж мэдэгдээд байна.

0 Сэтгэгдэл
Zochin
Ene hoid solongos n ***** g NUB s bumbugduulj boldgu ym bh da
2016.03.10