Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Б.Далайхаан: Бүргэдээр 10-11 жил ан хийлгээд байгальд нь тавьдаг

Ү.ОДБАЯР

Хаврын урь орж, цаг наашлахтай зэрэгцэн цаг агаар уярч эхэлсэн боловч хаврын тэнгэр зангаа  таниулж, уржигдараас цасаар шуурч эхэлсэн. Гэсэн хэдий ч энэ сарын 4, 5-нд зохион байгуулагдахаар төлөвлөсөн “Бүргэдийн баяр” болдгоороо болов. Бүр өмнөх жилийнхтэй харьцуулахад илүү олон хүн үзэж сонирхов. Учир нь энэ жил “Хыран 2014” бүргэдийн баярт 13-тайдаа түрүүлсэн Н.Айшолпан охин оролцож, түүнийг харах гэсэн гадны жуулчид ч их ирсэн байлаа.  
Казах түмний бүргэдээр ан хийх өвөрмөц соёлыг гадна, дотны жуулчдад сурталчлах зорилготой “Бүргэдийн баяр” ес дэх жилдээ амжилттай болж, энэ жил 16 бүргэдчин оролцсон юм. Тэр дундаас онцолж,  Баян-Өлгий аймгийн Алтай сумын анчин Б.Далайхаантай ярилцлаа. Нас 54 хүрч байгаа ч хүч чадал залуусаас ер дутахгүй харагдах тэрээр энэ жилийн тулам булаалдах тэмцээнд дэд байрт шалгарсан юм.


-Хэдэн настайгаасаа бүргэдтэй нөхөрлөв?
-Хүүхэд байхдаа нагац ахтайгаа үнэг үргээгчээр бүргэдтэй анд явснаас хойш хоббитой болсон. Цэргийн алба хааж ирээд л бүргэдээр ан хийлгэж эхэлсэн. Өдгөө 32 дахь жилдээ бүргэдээ  гар дээрээ суулгаад л явж байна даа.

-Бүргэдээр ан бариулах зан үйл олон мянган жилийн түүхтэй гэдэг юм билээ. Гэхдээ энэ бол зөвхөн казах үндэстний гэж тодотгож болох уламжлалт зан үйлийн нэг байх аа?
-Ан агнах, шувуучлах нь 2000-3000 жилийн түүхтэй гэдэг. Арабууд идлэг шонхороор ан хийлгэдэг бол казакуудаас өөр бүргэдээр ан бариулдаг үндэстэн байхгүй болов уу.

-Тэгвэл бүргэд дотроо хэдэн төрөл байна вэ?
-Бүргэдүүд өнгө зүсээрээ  ялгаатай. Өндөр уултай газрын бүргэдийг агийг гэдэг. Энэ нь цайвар өнгөтэй байдаг. Мөн хар хир бүргэд нь Монгол Улсад элбэг. Харин шаргал гэл нь Казакстаны нутагт амьдардаг бүргэд. Бие жижигтэй л дээ. Гэхдээ нийтээр нь цармын бүргэд гэж хэлдэг.

-Бүргэд хэд насалдаг амьтан юм бол оо?
-Бүргэдийн талаар тай­лагдашгүй  баримтууд олон. Шинжлэх ухааныхан 100 жил амьдардаг гэдэг. Манайхны яриагаар 30 жил насалдаг. Бүргэдийн онцлог нь нас нь нэгээр нэмэгдэхэд л өдөө хаядаг. Жил бүр ноос хаяж байгаа малтай төстэй. Жил болгон өд нь солигдож, үүгээр насыг нь ангилдаг. Мал амьтан шиг амыг нь ангайлгаад насыг нь харж болдоггүй юм. Зөвхөн өдний өнгөөр насыг нь тодорхойлж болно.

-Тодруулбал, нас ахиж байна гэвэл өднийх нь өнгө ямар болох вэ?
-Эхлээд цайвар өнгөтэй байдаг. Нас нэмэх тусам өдний өнгө бор, хар болно. Ноолуурынх нь өнгө хөгшрөөд ирэхээр хөх болдог.

-Та бүргэддээ нэр өгдөг үү?
-Сүүлийн үед нэр өгөхөө больсон доо. Манай хөгшчүүл нэр өгч, зүслэдэг байсан. Байгалийн өнгө зүсээр нь болоод могой толгойт гэх жишээний. Гэхдээ бүргэдэд нэр өгөх нь зүйтэй юм билээ гэж би хувьдаа боддог.

-Таны хувьд 32 дахь жилдээ бүргэд гаршуулж байна гэсэн. Хэд дэх бүр­гэдээ анд сургаад байгаа вэ?
-7-8 бүргэд л барьсан даа. 2-3 жил сургах нь ч бий. Анч бүргэдийнхээ хөл нь муудаад ирвэл байгальд нь тавьчихдаг юм. Бүргэдээр 10-11 жил ан хийлгээд байгальд нь тавьдаг. Бүргэд чинь амьтан учраас үлдсэн жилдээ байгальдаа амьдарна. Үр төлөө ч үлдээх учиртай. Одоо миний гар дээр байгаа бүргэд гурван настай. Миний хуурай ах болох Ашолпаны аав бэлэглэсэн юм.

-Бүргэдтэй холбоотой олон сайхан домог, хууч яриа байдаг юм билээ. Танд тохиолдсон сэтгэлд тод үлдсэн дурсамжаасаа ху­ваалцвал?
-Энэ явдал одоогоос 10 гаруй жилийн өмнө тохиолдсон юм. Бүргэдтэйгээ ан хийхээр явж байгаад тавьтал гол руу явчихсан. Хараад байтал ус руу орчихлоо. Би ч “Яаж байгаа юм бол” гэж бодоод дөхөөд очтол нэг хөлдөө чулуу, нөгөө хөлдөө андатор /заарт харх 2 нутагтан/ базсан голоос гараад ирсэн. Андатор гэдэг амьтан чинь усан дотор амьдардаг шүү дээ. Бүргэдийн маань хөлийг хазсан бололтой шарх үүссэн байсан. Гэтэл хоёр хоногийн дараа бүргэд маань үхчихлээ. Андатор чинь их хортой амьтан юм билээ. Сонирхолтой хэрнээ уйтгартай байгаа биз. Бас нэг хууч яриа дурсая. Шинжьян Уйгарын үед Монголын нэг дайчин бүргэд баригдсан байна л даа. Мундаг бүргэд. Бүргэдийн хорхойтой хүмүүс чинь ийм юмыг сураглана шүү дээ. Яг л хурдан морь сураглаж байгаа юм шиг. Гэтэл Шинжьяны баян хүн дайчин бүргэдийг худалдаж авахаар ирээд нэг азарга адуу, таван тугалтай үнээ, 20-иод хониор худалдаж авчээ. Хурдан морь, дайчин бүргэдэд үнэ гэж байдаггүй юм. Ингээд өнөөх бүргэд нэг удаа ан хийж. Шороо бужигнаад л. Эзэн нь гайхаад “юу болов” гэтэл нээх урт могой барьсан байж. Морь давуулан ганзагалахад могойны толгой газарт, нөгөө талдаа сүүл нь газарт хүрч байсан гэдэг. Бүргэд аварга могой барьсан байх нь. Энэ явдал түүхэнд үлдсэн байдаг.

-Бүргэдийн өөрийн жин хэдэн кг байдаг вэ. Өөрийнхөө биеэс хэд дахин илүү жинтэй, хүчтэй амьтан барих чадалтай вэ?
-Чоно бол 50-60 килограмм орчим гэж бодоход өөрөөсөө 10 дахин илүү жинтэй амьтныг барьж байдаг гэсэн үг. Чоно руу дайрахдаа амыг нь хамхин баздаг. Нэг бүргэд тарвагыг бүтнээр нь идээд долоо хоног өл даадаг юм шүү.

-Бүргэд хэр хол зайнаас ангаа харах чадвартай вэ ?
-18 км-ийн цаана байгаа хулганыг харж дайрна гээд бодохоор ярих юмгүй хурц хараатай байгаа биз дээ. /инээв/.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ, бүргэдээр ан хийлгэх эрдмээ зааж өгч, өвлүүлж байна уу?
-Манайх дөрвөн хүүхэдтэй. Том хүү маань сонирхоод байгаа, хааяа бүргэдээ анд авч явдаг.

-Баян-Өлгий аймагт одоогоор хэдэн бүргэдчин байгаа бол. Тодорхой тоо байдаг уу ?
-400 га­руй бүр­гэдчин байгаа.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан