Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн ширүүсэх нь
АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөөх сонгууль үргэлжилж байна. Саяхан Невада мужид Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Дональд Трамп ялалт байгуулсан. Тэгвэл Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа хатагтай Хиллари Клинтоны нэр хүнд Өмнөд Каролина мужид өндөр байна. Бүгд найрамдах намаас Дональд Трамп, Ардчилсан намаас Хиллари Клинтон нар ирэх арваннэгдүгээр сарын 8-ныг хүртэл өрсөлдсөөр байхыг хэвлэлүүд цохон тэмдэглэжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хатагтай Хиллари арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг зогсдог нэгэн. Хүйсээр ялгаварлахыг ч гэсэн хөндөн тавьж байсан Хиллариг Дональдтай харьцуулж эхэлжээ. Мусульман шашинтай хүмүүсийг АНУ руу оруулахгүй байх тухай яриад байгаа Трампыг дэмжиж байгаа ч хүмүүс бий. Невада мужид болох байсан Хилларигийн иргэдтэй хийх уулзалт цуцлагдах шалтгаан нь Дональд Трамптай холбоотой гэж зарим сайт мэдээллэв. Учир нь Хилларигийн уулзалтыг цуцлахын тулд иргэдийг турхируулахад 10 мянган ам.доллар зарцуулсан байж магадгүй гэсэн хардлага гарчээ. Зөвхөн эндээс харахад л АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн ширүүхэн болох нь хэмээн CNN болон барууны томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд онцолж байна.

0 Сэтгэгдэл