Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Киргизэд эмэгтэйчүүдийн хэт даврагч бүлэглэлийн үүрийг илрүүллээ
Киргизийн хууль сахиулагчид тус улсын Өмнөл Ош мужийн Кара-Суйскийн районд тус улсад хориглосон шашны хэт даврагч “Хизб ут-тахрир” намын дан эмэгтэйчүүдээс бүрдсэн бүлэг байсныг илрүүллээ хэмээн Ош мужийн Дотоод хэргийн удирдах газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Жениш Аширбаев мэдээлжээ.
“Эрэн сурвалжлах тусгай ажиллагааны үеэр нэг байшинд хэт даврагч, алан хядах ажиллагааны агуулгатай материал бүхий 16 эмэгтэй байсныг илрүүлсэн” гэж тэр хэлсэн байна.
“Эмэгтэйчүүд өөрсдийгөө лалын тухай ном уншиж судалж байсан гэж байгаа ч нөхцөл байдлыг судлахад хэт даврагчдын шинжтэй бүлэглэл болох нь тогтоогдлоо” гэж тэр хэлжээ. Одоогоор эмэгтэйчүүдийн гурвыг нь баривчлан саатуулаад нөхцөл байдлыг нарийвчлан мөрдөн шалгаж байгаа юм байна.
“Хизб ут-тахрир” нам гэдэг нь Ферганы хөндийн нутаг дэвсгэрт “Лалын халифат” байгуулахыг эрмэлзэж энэ бүсийн орнуудад ажилладаг, албан ёсоор хориглосон нам, бүлэглэл юм байна.
Киргизийн Дотоод хэргийн яамны мэдээгээр хэт даврагч, алан хядагч энэ байгууллага сүүлийн жилүүдэд өөртөө хүмүүсийг ялангуяа эмэгтэйчүүдийг олноор элсүүлдэг болжээ. Киргизээс Сири, Ирак руу “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд нэгдэхээр 508 хүн явсны дөрөвний нэг нь эмэгтэйчүүд байна.
ХАЛИФАТЫН АЛУУРЧИД ХАЖУУХАНД ИРЖЭЭ МОНГОЛЧУУД АА. СЭРЭМЖЛЭГТҮН
Киргизийн хууль сахиулагчид тус улсын Өмнөл Ош мужийн Кара-Суйскийн районд тус улсад хориглосон шашны хэт даврагч “Хизб ут-тахрир” намын дан эмэгтэйчүүдээс бүрдсэн бүлэг байсныг илрүүллээ хэмээн Ош мужийн Дотоод хэргийн удирдах газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Жениш Аширбаев мэдээлжээ.“Эрэн сурвалжлах тусгай ажиллагааны үеэр нэг байшинд хэт даврагч, алан хядах ажиллагааны агуулгатай материал бүхий 16 эмэгтэй байсныг илрүүлсэн” гэж тэр хэлсэн байна.
“Эмэгтэйчүүд өөрсдийгөө лалын тухай ном уншиж судалж байсан гэж байгаа ч нөхцөл байдлыг судлахад хэт даврагчдын шинжтэй бүлэглэл болох нь тогтоогдлоо” гэж тэр хэлжээ. Одоогоор эмэгтэйчүүдийн гурвыг нь баривчлан саатуулаад нөхцөл байдлыг нарийвчлан мөрдөн шалгаж байгаа юм байна.
“Хизб ут-тахрир” нам гэдэг нь Ферганы хөндийн нутаг дэвсгэрт “Лалын халифат” байгуулахыг эрмэлзэж энэ бүсийн орнуудад ажилладаг, албан ёсоор хориглосон нам, бүлэглэл юм байна.
Киргизийн Дотоод хэргийн яамны мэдээгээр хэт даврагч, алан хядагч энэ байгууллага сүүлийн жилүүдэд өөртөө хүмүүсийг ялангуяа эмэгтэйчүүдийг олноор элсүүлдэг болжээ. Киргизээс Сири, Ирак руу “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд нэгдэхээр 508 хүн явсны дөрөвний нэг нь эмэгтэйчүүд байна.
0 Сэтгэгдэл
2016.02.25
























