Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Москвад цэргийн эмч сувилагчдын дурсгалын хөшөө нээлээ
Өчигдөр Орос орон даяар тэмдэглэсэн Эх орноо хамгаалагчдын өдрөөр Москва орчмын Химкад Эх орны дайны үеэр цэргийн эмнэлэг байсан өнөөгийн Москвагийн соёлын дээд сургуулийн байрны үүдэнд цэргийн эмч, сувилагчдын дурсгалыг хүндэтгэсэн хөшөө нээсэн байна.

Цэргийн эмч, хижээлдүү сувилагч хоёр эдгэрсэн цэрэг эрийг фронтод үдэж өгч байгааг дүрсэлсэн энэ хөшөөг нээхэд ОХУ-ын Соёлын сайд Владимир Медицинский “Дайны үед цэргийн эмнэлгээр эмчлүүлэгсдийн 77 хувь нь буюу 17 сая хүн эдгэрээд эргэж фронтод явж байсан юм. Тэр цагт манай эмнэлгүүдэд маш сайн эм байсан гэж бодохгүй байна, манай эмч нар маш хүрэлцээтэй байсан ч гэж бодохгүй байна. Ганцхан манай эмч, сувилагч нар алтан гартай байсан юм” гэж хэлжээ.
1943-1945 онд өнөөгийн дээд сургуулийн гуравдугаар корпуст цэргийн эмнэлэг байрлаж дайнд шархадсан 5000 гаруй цэрэг офицерийн амь насыг аварч байжээ.
Үүний зэрэгцээ цэргийн эмч сувилагчдын хөшөөг Москва хот орчмын цэргийн эмнэлэг байрлаж байсан газруудад байрлуулна гэж ОХУ-ын БХЯ-ны Цэргийн эмнэлгийн газрын дарга хошууч генерал Александр Фисун хэлж байна.
Аугаа их Эх орны дайны жилүүдэд улаан армийн 22,3 сая цэрэг офицер цэргийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж цэргийн болон энгийн эмч сувилагчдын ачаар шархдагсдын 72 хувь нь, нийт өвчтөний 90 хувь нь эх орноо хамгаалахаар эргэж жагсаалдаа орсон гэж тэр дурджээ.
Дайны жилүүдэд цэргийн эмнэлгийн алба өөрийн 210 мянга гаруй хүнээ алдсан, гэлээ ч цэргийн эмнэлгийн ажилтнууд эх орноо хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэн гэж цэргийн эмч дурдсан байна.

0 Сэтгэгдэл