Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Анархистууд Грекийн телевизэд дайран оржээ

“Рубикон” байгууллагын хэсэг анархист этгээд Грекийн олон нийтийн ERT радио телевизийн байранд дайран орж шууд нэвтрүүлэг явуулж байсан студид орон өөрсдийн мэдэгдлийг дамжуулахыг шаардсан байна. Нөхцөл байдлаас болон мэдээний хөтөлбөр 11 минутаар тасалджээ.
Телевиз байгуулагдсаны 50 жилийн ойн өдрөөр Грекийн коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Лиана Каннелитэй ярилцлага хийж байх үеэр студид 20 хүн дайран орж ирсэн байна. Аргагүйн эрхэнд ярилцлагыг зогсоож оронд нь баримтат кино гаргахад хүрчээ.
Анархистууд өөрсдийн бэлтгэсэн мэдэгдлийг уншихыг шаардаж, сэтгүүлч уран бүтээлчидтэй зөрчилдөх үеэр телевизийн нэг ажилтан гэмтсэн байна. Цагдаагийнхан танхайчуудыг саатуулан Аттикийн цагдаагийн газарт хүргэжээ.
Анархистуудын “Рубикон” байгууллага үүний өмнө грекийн төрийн байгууллагуудыг эзлэхээр хэд хэдэн удаа оролдож, 2015 оны арваннэгдүгээр сард Афин дахь Германы Элчин сайдын яаманд дайрч орж байсан юм.

0 Сэтгэгдэл