Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Алан хядагч нөхрөө шоронгоос оргуулах гэж нисдэг тэрэг барьцаалав
Шагналд нь нэг сая евро өгөхөөр амлан эрэн сурвалжилж байсан Грекийн алан хядагч эмэгтэй Панайота Рупа өөрийн нөхөр Нокоса Мазиотисыг шоронгоос суллахын тулд нисдэг тэрэг барьцаалахыг завдлаа хэмээн грекийн хэвлэлүүд мэдээлснийг ТАСС агентлаг дамжууллаа.
Пелопонесс хойгоос Кифнос Киклад арал руу нисч байсан нисдэг тэргэнд байсан Рупа нисгэгч рүү гар буу тулган нөхрийнхөө хоригдож байгаа Афин дахь Коридаллос шорон руу нисэхийг шаардахад цагдаагийн ажилтан байсан нисгэгч эсэргүүцжээ.
Энэ хооронд алан хядагч эмэгтэй гурван удаа буудсан ч азаар нисгэгч суманд өртөөгүй байна. Нисдэг тэрэг газардах үеэр эмэгтэй хиймэл үсээ авч хаян зугтаж амжээ.
Грекийн алан хядагч “Хувьсгалт тэмцэл” байгууллагын гишүүн Мазиотис болон Рудаг 2010 онд баривчилсан ч 2012 онд барьцаагаар сулласан үед оргожээ. Харин 2014 оны зун Мазиотисыг баривчилсан юм байна.
Шагналд нь нэг сая евро өгөхөөр амлан эрэн сурвалжилж байсан Грекийн алан хядагч эмэгтэй Панайота Рупа өөрийн нөхөр Нокоса Мазиотисыг шоронгоос суллахын тулд нисдэг тэрэг барьцаалахыг завдлаа хэмээн грекийн хэвлэлүүд мэдээлснийг ТАСС агентлаг дамжууллаа.Пелопонесс хойгоос Кифнос Киклад арал руу нисч байсан нисдэг тэргэнд байсан Рупа нисгэгч рүү гар буу тулган нөхрийнхөө хоригдож байгаа Афин дахь Коридаллос шорон руу нисэхийг шаардахад цагдаагийн ажилтан байсан нисгэгч эсэргүүцжээ.
Энэ хооронд алан хядагч эмэгтэй гурван удаа буудсан ч азаар нисгэгч суманд өртөөгүй байна. Нисдэг тэрэг газардах үеэр эмэгтэй хиймэл үсээ авч хаян зугтаж амжээ.
Грекийн алан хядагч “Хувьсгалт тэмцэл” байгууллагын гишүүн Мазиотис болон Рудаг 2010 онд баривчилсан ч 2012 онд барьцаагаар сулласан үед оргожээ. Харин 2014 оны зун Мазиотисыг баривчилсан юм байна.
0 Сэтгэгдэл
























