Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Сирид гал зогсоох хэлэлцээрийг АНУ нийтэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярихдаа Сирид гал зогсоох талаар тохиролцож энэ дагуух хэлэлцээрийг АНУ-ын Төрийн департамент нийтэлсэн байна.
Энэ хэлэлцээр ёсоор бол Сирийн нутагт байлдааны ажиллагаанд оролцож байгаа бүх тал “Лалын улс” болон “Ан-Нусарын фронт” бүлэглэлүүд хоёрдугаар сарын 26-ны үд дунд буюу орон нутгийн цагаар 13,00 цагаас өмнө гал зогсооно гэж батлах ёстой юм байна.
“Байлдааны ажиллагааг зогсоох ажил бүхэлдээ Дамаскийн цагаад 2016 оны хоёрдугаар сарын 27-ны 00,00 цагт эхэлнэ” гэж баримт бичигт заажээ.
Энэ хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын цэргийн нисэх хүчин, Сирийн цэргийн нисэх хүчин ч бас сөрөг хүчний байрлалд агаараас цохилт өгөхөө бас зогсоох юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярихдаа Сирид гал зогсоох тухай Москва, Вашингтоны энэ хэлэлцээрийг “олон жилийн цус урсгасан дайн, хүчирхийллийг” зогсоох “бодит боломж” гэж нэрлэсэн байна.
Путин бас Сирийн талаарх АНУ, ОХУ-ын хамтын ажиллагаа нь бусад улс орнуудад терроризмтой тэмцэх үлгэр жишээ болно гэж тэмдэглэжээ.
Харин Сирийн чөлөөт арми “Ярмукийн арми”-ийн тэргүүн Башар Аз-Зоуби Сирид гал зогсоох тухай Орос, АНУ-ын энэ хэлэлцээр нь Сирийн ерөнхийлөгч Башар Асад болон түүний оросын холбоотны зүгээс сөрөг хүчин террористуудын байрлал руу дайрах дайралтаа үргэлжлүүлэхэд нь хаалт болох байх гэсэн байна. Сирийн сөрөг хүчин, алан хядагч “Лалын улс” бүлэглэлийн байрлал нь тун ойрхон учраас засгийн газар, оросын холбоотны дайралт нь сөрөг хүчинд аюул учруулна гэж тэрээр ингэж хэлжээ.

0 Сэтгэгдэл