Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Брекет зэмсэг зүүсэн үед анхаарах зүйлүүд
Брекет систем зүүсний дараа буйл салст болон шүднүүд хөндүүрлэж өвчин орно. 7-10 хоногийн дараа өвчин аяндаа намдаж хэвийн байдалд орно. Брекет систем зүүж байхдаа амны хөндийн эрүүл ахуйг онцгой сайн цэвэр байлгах шаардлагатай.
Шүдээ угаахдаа 5мин орчим шүд нэг бүрийг толинд харж шүдний сойз болон завсрын сойз бусад нэмэлт хэрэгслийг /шүдний утас, ам зайлах уусмал зэргийг / ашиглан өдөрт 3 удаа угааж цэвэрлэнэ. Шүдний оог сонгохдоо кальцитай болон фтортой ургамлын хандтай оог ээлжлэн хэрэглэвэл тохиромжтой.

Брекет систем зүүж байх хугацаандаа  хатуу, наалдамтгай зүйл идэхийг хориглоно. Жишээлбэл ааруул, самар, хатуу боов, лууван, алим жимсийг хазаж идэхгүй, мах зулгаахгүй байх, ирис, резинэн чихэр, бохь зажилж болохгүй,газтай ундаа уухыг хориглоно.

Хэрэв брекет ховхорч унавал түүнийгээ хадгалж эмнэлэг дээр авчирч наалгана. Брекеттэй хүн эмчийн хяналтанд байх ба сар бүр үзүүлж байх шаардлагатай. Эмчилгээний хугацаа дундажаар 2-2.5 жил гэхдээ тухайн хүний эрүү нүүрний системийн онцлог болон шүдний гажигийн байдлаас шалтгаалан дээрх хугацаанаас богино эсвэл удаан байж  болно.

Шүдний гажигтай хүмүүсийн шүд бөөгнөрч наана цаана ургасан байдгаас ихэвчлэн  шүдний хооронд түшилцэх гадаргад шүдний кариес болон хар толбо үүссэн байдаг. Энэ нь шүд засагдах явцад ил гарч мэдэгддэг учир тухайн үед эмчлүүлэх шаардлагатай.
Гажиг заслын зэмсэг зүүсэн үедээ кальцитай витамин хэрэглэвэл ясны төлжилтөнд сайнаар нөлөөлдөг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан