Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Д.Зоригт. Багануурын станцын нэг Квт цахилгааны үнэ 140 орчим төгрөг байна
Эрчим хүчний сайд Д.Зоригт Багануурын дулааны цахилгаан станцын төслийн талаар сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.

-Энэ цахилгаан станц ашиглалтад орвол манай эрчим хүчний үйлдвэрлэлд хүчин чадлын хувьд ямар байр суурь эзлэх вэ?
-Манай улсын хамгийн том “ТЭЦ-4” өнгөрсөн жил өргөтгөл хийн 700 МВт давсан хүчин чадалтай болсон. Мөн “ТЭЦ-3” 180 МВт хүчин чадалтай. Тэгэхээр Багануурын ДЦС нь хүчин чадал нь “ТЭЦ-4”-тэй ойролцоо юм.
-Багануурын цахилгаан станц ашиглалтад орсноор манай улс импортын эрчим хүчнээс татгалзаж чадах уу?
-Импортын цахилгааны хамаарал буурна. Гэвч ОХУ, Монгол Улсын эрчим хүчний хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ. Шаардлагатай үед бие биендээ эрчим хүч дамжуулах гэрээ хэлцэл хэвээр байх юм. Хамгийн гол нь энэ цахилгаан станц манай улсын ирээдүйн эрчим хүчний хэрэглээг хангахад гол үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа Төвийн бүс, Дорнод бүс, Чойр, Замын-Үүд чиглэлийг эрчим хүчээр хангах үүрэгтэй.
-Концессын гэрээгээр барина гэсэн. Хэдэн жилийн хугацаатай гэрээ хэлцэл байгуулсан бэ?
-Багануурын дулааны цахилгаан станцын төслийн нэгж Концессын хуулийн дагуу 25 жилийн хугацаатай гэрээ Засгийн газартай байгуулсан. Үүний 3.5 жилд нь дулааны цахилгаан станцаа барина. Тэгээд үлдсэн 21.5 жилд нь ашиглаад Монгол Улсын Засгийн газарт зуун хувь хүлээлгэж өгөх учиртай. Нийт хөрөнгө оруулалт нь нэг тэрбум ам.доллар юм.
-Хэрэглэгчдэд очиж буй нэг кВт цаг цахилгааны үнэ хэдэн төгрөг байх вэ?
-Эрчим хүчний зохицуулах хорооноос нэг кВт цаг цахилгааны үнийг долоон цент гэж тогтоосон. Иймд гарааны тариф 140 орчим төгрөг байна гэсэн үг. Цаашид Эрчим хүчний хуулийн дагуу бүтээгдэхүүний тариф нь индексжээд явна. Тухайлбал, Эрчим хүчний зохицуулах хороо нэг кВт цахилгааны үнийг нь тогтоож ажиллах юм.
-Ямар технологи ашиглах бол. Манай бусад дулааны станцаас технологийн ялгаа бий юу?
-Монгол Улсад анх удаа 350 МВт-ын хүчин чадалтай турбин ашиглана. Мөн агаарын хөргүүртэй. Иймд ус харьцангуй бага хэрэглэнэ. Байгаль орчинд сөрөг нөлөө маш бага. Утаа нүүрс хүчлийн хий ялгаруулалт нь Евро стандарт хангасан тоног төхөөрөмжтэй байх юм.

0 Сэтгэгдэл