Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймагт өвөлжилт хүндэрчээ

Улсын онцгой комиссын ажлын хэсэг энэ өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байна. Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мөсөн ул тогтож, мал бэлчих аргагүй болжээ. Баянхонгор аймгийн 20 сумын 104 багийн 11859 өрхөд 3.7 сая толгой мал өвөлжих бөгөөд зарим суманд байдал нэлээд хүндэрсэн байна. Гурванбулаг сум Архангай аймгийн Хангай, Завханы аймгийн Отгон, Их-Уул сумаас 17 мянган мал орж ирснээс бэлчээргүй болсон аж.
Мөн Байдраг сумын хойд, Баацагаан сумын зүүн хойд, Баянлиг, Заг сумын ихэнх нутагт бэлчээрийн даац хэтэрчээ. Харин Баян-овоо суманд намар орсон цас хайлж, мөстсөний дараа нэмж цөс орсноос мөсөн ул тогтож, мал бэлчих аргагүй болсон байна.
Өнгөрсөн зун зуншлага оройтсон, мал тарга тэвээргэ бүрэн авч чадаагүй,малын толгой 2.6 саяаас гурван сая болж өссөн нь үүнд нөлөөлсөн гэнэ. Аймгийн хэмжээнд энэ жил 6724 тн хадлан, 467 тн тэжээл, 483 тн гар тэжээл бэлтгэсэн бол аймаг, сумын нөөцөд 1250 тн өвс, 650 тн тэжээл бэлтгэх ёстой ч өвсний 78, тэжээлийн 32.9 хувийг бүрдүүлжээ.
Баянхонгор аймгийн нутагт тал газартаа 10-30 см зузаан цастай, Байдраг суманд өдөр бүр цас хялмаалж, өнгөрсөн сараас эхлэн 40 хэмээс давж хүйтэрсэн нь өвөлжилт хүндрэхэд хүргэсэн аж.
Говь-Алтай аймгийн хэмжээнд 6688 тн өвс, 468 тн тэжээл, аюулгүйн нөөцөд 160 тн өвс, 30 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 730 тн өвс, 182 тн тэжээл, бэлтгэсэн байна. Говь-Алтай аймгийн Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд 10-40 см зузаан цастай, өвөлжилт хүндэрчээ.
Ховд аймгийн хувьд нийт 4.2 сая толгой мал өвөлжих ба өвөлжилтийн бэлтгэлээ 90 хувьтай хангаж чадсан гэв. Өнөөдрийн байдлаар, Ховд аймгийн Алтай,Үенч, Булган, Мөнххайрхан, Мөст сумын нутагт уул болон тал газартаа 15-20 см зузаан цастай болж цас нэмж орвол өвөлжилт хүндэрч болзошгүй байдалтай байна.

0 Сэтгэгдэл