Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Орон сууцны зээлийн 10 хувийн урьдчилгаа үргэлжлэхээр боллоо
Барилга хот байгуулалтын яам, Голомт банк хамтран орон сууцын урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажилд хамтрахаар өнөөдөр санамж бичиг байгууллаа. Энэ нь эхний ээлжид иргэд авах орон сууцынхаа төлбөрийн 10 хувийг бэлнээр төлж, үлдсэн 20 хувьд нь Барилга хот байгуулалтын яам, арилжааны банкнууд, орон сууцаа борлуулж буй барилгын компаниуд хамтран баталгаа гаргах болж байгаа юм. Харин иргэдэд ийм зээл олгож эхлэх хугацаа тодорхойгүй хэвээр үлдлээ.
Салбарын яамнаас нь барилгын компани, арилжааны банкнууд нэгдсэн ойлголцолд хүрч, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийллээ. Харин арилжааны банкнуудын тухайд ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох боломжтой. Гагцхүү Улсын их хурал зээлийн эрсдэлгүй орчныг бий болгох ёстой гэж байна. Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд барьцааны асуудлыг иргэн, банк аль алиных нь эрхийг хангасан заалтыг оруулж өгсөн тохиолдолд найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгоно гэсэн байр суурьтай байна.
Улсын хэмжээнд ашиглалтад орж, эзнээ хүлээсэн нийт 839 айлын орон сууц бүртгэгдсэнээс орон нутагт 589, нийслэлд 350 орон сууц нь байна. Дээрх орон сууцаас иргэн байр авахын тулд урьдчилгаа төлбөр 10 хувь төлж, арилжааны банк, тухайн барилгын компани, Барилга хот байгуулалтын яам үлдсэн 20 хувьд баталгаа гаргаж, найман хувийн зээлээр борлуулах эхний алхам ийн тавигдлаа.
Гэхдээ орон сууцын урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох Засгийн газрын хөтөлбөрт Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас гаргасан өрхийн амьжиргааны түвшний 5-17 бүлэгт хамрагдсан өрхүүд хамрагдах боломжтой юм.
Барилга хот байгуулалтын яам, Голомт банк хамтран орон сууцын урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажилд хамтрахаар өнөөдөр санамж бичиг байгууллаа. Энэ нь эхний ээлжид иргэд авах орон сууцынхаа төлбөрийн 10 хувийг бэлнээр төлж, үлдсэн 20 хувьд нь Барилга хот байгуулалтын яам, арилжааны банкнууд, орон сууцаа борлуулж буй барилгын компаниуд хамтран баталгаа гаргах болж байгаа юм. Харин иргэдэд ийм зээл олгож эхлэх хугацаа тодорхойгүй хэвээр үлдлээ. Салбарын яамнаас нь барилгын компани, арилжааны банкнууд нэгдсэн ойлголцолд хүрч, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийллээ. Харин арилжааны банкнуудын тухайд ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох боломжтой. Гагцхүү Улсын их хурал зээлийн эрсдэлгүй орчныг бий болгох ёстой гэж байна. Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд барьцааны асуудлыг иргэн, банк аль алиных нь эрхийг хангасан заалтыг оруулж өгсөн тохиолдолд найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгоно гэсэн байр суурьтай байна.
Улсын хэмжээнд ашиглалтад орж, эзнээ хүлээсэн нийт 839 айлын орон сууц бүртгэгдсэнээс орон нутагт 589, нийслэлд 350 орон сууц нь байна. Дээрх орон сууцаас иргэн байр авахын тулд урьдчилгаа төлбөр 10 хувь төлж, арилжааны банк, тухайн барилгын компани, Барилга хот байгуулалтын яам үлдсэн 20 хувьд баталгаа гаргаж, найман хувийн зээлээр борлуулах эхний алхам ийн тавигдлаа.
Гэхдээ орон сууцын урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох Засгийн газрын хөтөлбөрт Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас гаргасан өрхийн амьжиргааны түвшний 5-17 бүлэгт хамрагдсан өрхүүд хамрагдах боломжтой юм.
0 Сэтгэгдэл























