Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Сэлэнгэ мөрөн дээр УСЦ барихыг эсэргүүцэж Парист жагсаал болов

Францын нийслэл Парист болсон экологийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц барих гэж байгааг эсэргүүцсэн жагсаал болсон байна. Байгаль хамгаалах “Хил хязгааргүй гол мөрөн” эвсэл, Greenpeace байгууллагууд НҮБ-д захидал бичиж эрчим хүчний эх үүсвэр болгож Байгаль нуурын гол цутгал мөрөн дээр том Усан цахилгаан станц барих гэж байгааг болиулахыг уриалжээ.
Тэд эндээ Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих, мөн Оросын Ангар мөрөн дээрх усан цахилгаан станц нь Байгал нуур болон түүний эргэн тойрны экосистемд сүйрлийн нөлөө үзүүлнэ гэсэн байна.
Сүүлийн жилүүдэд Монголд нүүрс, зэс алтны орд ихээр ашиглаж түүхий эдээ Хятад болон баруунд гаргаж байгаа. Хүнд үйлдвэрлэл ингэж өсөн нэмэгдэж байгаа нь эрчим хүч, ус ихээр шаардах болсноос тус улсын эрх баригчид Сэлэнэг мөрөн түүний цутгал дээр Усан цахилгаан станц барихаар төлөвлөөд байна. Ийм таван ч төсөл байгааг Хятад, Франц, болон Дэлхийн банк санхүүжүүлэхээр ярьж байгаа юм.
Энэ бүхний эсрэг байгаль хамгаалагчид анх дуугарч түгшүүрийн харанга дэлдсэн юм. “Хил хязгааргүй гол мөрөн” эвслийн зохицуулагч Александра Колотова itkutskmedia.ru сайтад “Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц барих юм бол Байгал нуур мөхлийн ирмэгт ирнэ. Ус бохирдон, усан хангамж муудаж, намагшин хөрсний гулгаа, газар хөдлөл болж мэднэ. Энэ бүхний эцэст ямар сүйрэл болохыг би хэлж мэдэхгүй” гэж ярьжээ.
Монголын байгаль хамгаалагчид ч Усан цахилгаан станц баривал Сэлэнгэ мөрөнд хэрхэн муугаар нөлөөлөхийг мэдээлж төсөл боловсруулагчдад анхааруулсаар байгаа юм. Өнөөдөр монголд Усан цахилгаан станц барихыг эсэргүүцэгчдийг буруутгасан суртал нэвтрүүлэг ид явж байна.
Хожимдохгүйн тулд ОХУ-ын засгийн газар энэ асуудлыг анхааралдаа авахыг ЮНЕСКО-г уриалаад байна. Энд Оросын оролцоогүйгээр, олон улсын эрхзүйг зөрчин энэ станцыг барих юм бол асуудал эдийн засгийн гэхээсээ улстөрийн болж хувирна гэдгийг ч анхааруулж байгаа юм.

Энэ бүхний үр дүнд Монголын тал үндсэн Усан цахилгаан станцыг Сэлэнгэ мөрөн дээр барихгүй юм гэж мэдэгдсэн.
Гэвч байгаль орчныг хамгаалагчид энэ мэдэгдлийг худал гээд төсөлд усан цахилгаан станц барих мөрнийг өөрчлөөгүй гэж байгаа юм. Өнөөдөртөө асуудал хүлээгдмэл байдалд байна.
Буриадын газар нутгийн усны нөөцийн хэлтсийн дарга Валерий Молотов “Шүрэнгийн болон Орхоны усан цахилгаан станц нь төслийн баримт бичиг нь бэлэн болоогүй, харин Эгийн голын цахилгаан станцын төсөл бэлэн болсон ч барьж эхлэх шийдвэр гараагүй” гэж мэдээлж байна.
Энэ асуудлаар сонирхогч талууд 2016 оны эхээр Москвад уулзаж ярилцах юм.
Ингэж Байгал нуурын гол цутгалан Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барьсан тохиолдолд экологийн сүйрэл болж мэдэх юм хэмээн newbur.ru сайтахд бичжээ.
ОРОС .ХЯТАД 2 МОНГОЛЫГ ХӨГЖИХ ВИЙ ГЭДЭГ САНААН ДЭЭР НЭГ ШҮҮ .ДЭЛХИЙН ХАМГИЙН ХӨГИЙН 2 ГҮРЭНТЭЙ ХИЛЛЭДЭГ БИД АЗГҮЙ НАХДҮҮД ШҮҮ
Өөрсдийн юмаа өөрсдөө мэдье.оросууд байгалд цутгадаг өчнөөн гол мөрөнд УЦС зөндөө бдаг. МОНГОЛЧУУДЫГ цахилгаанаар хараат байлгах нэг бодлого юум уу даа бид хөгжихгүй .утаанаас салахгүй бгаа цахилгаан өндөр үнэтэй бдаг т
Selenge murun deer 3 usan stants baidag sh dee manai nutgaas garaad tedniig yagaad boliulj bolohgui gej een eserguutseed bgaa humuus.mongold l barichih vii gej ami tavij bn daa
zuv. ezen ni yuma medej ereg ni usaa hashadag yumdaa. alsdaa herlen golin usig ch dotoro ergelduuleh talaar bodoh heregtei . 20 jilin daraa us asuudal bosgono shu hoich uedee us uldeeh h/tei shu ard tumeen.
Путин дурак л зохион байгуулж байхгүй юу........Биднийгээ хараат байлгах гээд
hudlaashdee manaihiig l tsahilgaantai bolchivvii ene ni suuliin ued hundugduud baigaa baiagal nuuriin eco orchintoigoo holbood hudlaa shaaj baihiin sudalgaanii ur dun ni uuntei uneheer hamaagui garsan orsuudiin l sanaa prisiinhan mongoliin bail orchind sanaa tavilaa yu kkk ineedtei hereg
Монголыг эрчим хүчний хараат байлгах оросын бодлого, тэдээс иөнгө авч энд эсэргүүцдэг ТББ нэртэй хэдэн нөхөд бий, ТЕГ с шалгаад сануулга өгөөд байсан одоо бас хэрэг нь хуучираад тоохгүй болсон уу, Семеновоо их мөнгө авсан олон ЭРХ оронч нэртэнгүүд бий шүү
Hudlaa sh dee

Францын нийслэл Парист болсон экологийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц барих гэж байгааг эсэргүүцсэн жагсаал болсон байна. Байгаль хамгаалах “Хил хязгааргүй гол мөрөн” эвсэл, Greenpeace байгууллагууд НҮБ-д захидал бичиж эрчим хүчний эх үүсвэр болгож Байгаль нуурын гол цутгал мөрөн дээр том Усан цахилгаан станц барих гэж байгааг болиулахыг уриалжээ.
Тэд эндээ Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих, мөн Оросын Ангар мөрөн дээрх усан цахилгаан станц нь Байгал нуур болон түүний эргэн тойрны экосистемд сүйрлийн нөлөө үзүүлнэ гэсэн байна.
Сүүлийн жилүүдэд Монголд нүүрс, зэс алтны орд ихээр ашиглаж түүхий эдээ Хятад болон баруунд гаргаж байгаа. Хүнд үйлдвэрлэл ингэж өсөн нэмэгдэж байгаа нь эрчим хүч, ус ихээр шаардах болсноос тус улсын эрх баригчид Сэлэнэг мөрөн түүний цутгал дээр Усан цахилгаан станц барихаар төлөвлөөд байна. Ийм таван ч төсөл байгааг Хятад, Франц, болон Дэлхийн банк санхүүжүүлэхээр ярьж байгаа юм.
Энэ бүхний эсрэг байгаль хамгаалагчид анх дуугарч түгшүүрийн харанга дэлдсэн юм. “Хил хязгааргүй гол мөрөн” эвслийн зохицуулагч Александра Колотова itkutskmedia.ru сайтад “Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц барих юм бол Байгал нуур мөхлийн ирмэгт ирнэ. Ус бохирдон, усан хангамж муудаж, намагшин хөрсний гулгаа, газар хөдлөл болж мэднэ. Энэ бүхний эцэст ямар сүйрэл болохыг би хэлж мэдэхгүй” гэж ярьжээ.
Монголын байгаль хамгаалагчид ч Усан цахилгаан станц баривал Сэлэнгэ мөрөнд хэрхэн муугаар нөлөөлөхийг мэдээлж төсөл боловсруулагчдад анхааруулсаар байгаа юм. Өнөөдөр монголд Усан цахилгаан станц барихыг эсэргүүцэгчдийг буруутгасан суртал нэвтрүүлэг ид явж байна.
Хожимдохгүйн тулд ОХУ-ын засгийн газар энэ асуудлыг анхааралдаа авахыг ЮНЕСКО-г уриалаад байна. Энд Оросын оролцоогүйгээр, олон улсын эрхзүйг зөрчин энэ станцыг барих юм бол асуудал эдийн засгийн гэхээсээ улстөрийн болж хувирна гэдгийг ч анхааруулж байгаа юм.

Энэ бүхний үр дүнд Монголын тал үндсэн Усан цахилгаан станцыг Сэлэнгэ мөрөн дээр барихгүй юм гэж мэдэгдсэн.
Гэвч байгаль орчныг хамгаалагчид энэ мэдэгдлийг худал гээд төсөлд усан цахилгаан станц барих мөрнийг өөрчлөөгүй гэж байгаа юм. Өнөөдөртөө асуудал хүлээгдмэл байдалд байна.
Буриадын газар нутгийн усны нөөцийн хэлтсийн дарга Валерий Молотов “Шүрэнгийн болон Орхоны усан цахилгаан станц нь төслийн баримт бичиг нь бэлэн болоогүй, харин Эгийн голын цахилгаан станцын төсөл бэлэн болсон ч барьж эхлэх шийдвэр гараагүй” гэж мэдээлж байна.
Энэ асуудлаар сонирхогч талууд 2016 оны эхээр Москвад уулзаж ярилцах юм.
Ингэж Байгал нуурын гол цутгалан Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барьсан тохиолдолд экологийн сүйрэл болж мэдэх юм хэмээн newbur.ru сайтахд бичжээ.
0 Сэтгэгдэл
2015.12.19
2015.12.19
2015.12.18
2015.12.18
2015.12.18
2015.12.18
2015.12.18
2015.12.18