Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртөө хүртэл 34.5 километр төмөр зам ашиглалтад орлоо

Төмрийн хүдрийг 20 километрт автомашинаар тээвэрлэн вагонд дамжуулан ачдаг байсан үе ард хоцорлоо.
Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Төмөртэйн уурхайгаас "Болд төмөр-Ерөө гол" компанийн Хандгайт өртөө -хоорондох 34.5 километр төмөр зам ашиглалтад орсон байна. УБТЗ-ын барилгын анги нэг жилийн хугацаанд газар шорооны ажлыг хийж гурван сарын хугацаанд төмөр замыг барьж дуусгажээ.
Стратегийн жагсаалтад багтсан Сэлэнгийн Төмөртэй ордын лицензийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшдэг бөгөөд жилд 6 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилт дэвшүүлжээ. 230 сая тонн нөөцтэй тус ордын төмрийн хүдрээс найман сая тонныг “Болд төмөр-Ерөө гол” компани борлуулахаар болсон байна.
Ингэснээр жилд 14 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор болж байна. 2011 онд нэг тонн төмрийн хүдрийн үнэ 137 ам.доллартай тэнцэж дээд цэгт хүрч байсан бол өнөөдөр 36 ам.доллараар борлуулж буй юм. Үнэ буурсан энэ үед төмрийн хүдрийн тээвэрлэлтийн зардал 18 ам.доллар байгааг бууруулах боломжийг эрэлхийлэх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

0 Сэтгэгдэл