Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн тайланг танилцууллаа
uursdiguu urshuuchihuud ih bnaa ta nar/
Хувь хүн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг ил болгон мэдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллийг бүртгэх асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулах зорилгоор УИХ-аас батлан гаргасан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын 348 дугаар тогтоолоор баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангах, түүнийг олон нийтэд таниулах арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хүргэх www.iltod.mta.mn цахим хуудас ажиллуулж, зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Хуулийг хэрэгжүүлж буй хувь хүн, хуулийн этгээдэд үйлчлэх төрийн албан хаагчдыг томилон холбогдох нууцын баталгааг гаргуулжээ. Татварын албаны хүрээнд 750 орчим улсын байцаагч, нийгмийн даатгалын 60 гаруй ажилтан, улсын бүртгэлийн 70 орчим албан хаагч, санхүүгийн 30 гаруй мэргэжилтэн, гаалийн 25 ажилтан ажиллаж байна. Сангийн сайд Б.Болорын танилцуулснаар хуулийг хэрэгжүүлэх явцын үр дүнд 861.065.7 сая төгрөгийн хөрөнгө орлого, үйл ажиллагаа ил болж, 111.055.1 сая төгрөгийн татвараас чөлөөлөгджээ. Харин зөвхөн аж ахуйн нэгжүүд төдийгүй хувь хүн, НӨАТ, цалин зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааны бүртгэл хийж буй Татварын ерөнхий газарт 5785 тайлан ирснээс энэ оны 12 дугаар сарын 7-ны байдлаар 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа ил болсноос 800 тэрбум төгрөг нь зөвхөн сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн байна.
Хуралдаанаар 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө гаргасан зөрчлөө Ил тод байдлын тайлангаар мэдүүлсэн этгээдийн 2015 оны 2,3,4 дүгээр улирлын санхүү, татвар, нийгмийн даатгалын тайланд ил тодын тайлантай холбогдуулан өөрчлөлт орохоор бол уг асуудал Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах тул хариуцлагаас чөлөөлж, хуулийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад үүрэг болголоо. Ил тодын тайланг энэ оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл авах юм.

0 Сэтгэгдэл
2015.12.08