БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Ингэнд ботго авахуулах зан үйл эх дэлхийн өвд бүртгэгдлээ
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Адгуус амьтан төлөө голбол аялгуу дуугаар аргадан уярааж, нялх төлийг нь амлуулдаг монголчуудаас өөр ард түмэн үгүй биз ээ. Уншигч та Оскарын шагналд нэр дэвшиж байсан найруулагч Д.Бямбасүрэнгийн бүтээл “Ингэн нулимс” киног санаж байна уу. Төллөх үеийн хүндрэлийн улмаас эх нь нялх ботгоо голж, хажигладаг энэ кинонд нүүдэлчин ардын цаглашгүй үнэт өвийн нэг “Ингэнд ботго амлуулах зан” үйлийг дүрсэлдэг.
Ингэ, ботго, эзэн, хуурч гээд ботго амлуулах үед хүн, байгаль, адгуус амьтны сэтгэл хуурын аялгуунд зангидагдаж, нэгэн цул болох ёстой. Хэрэв ингэн тэмээ уйлж эхэлбэл бүх юм бүтлээ гэсэн үг.
Намибийн Виндхук хотноо ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит хуралдаан эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанд Монгол Улсаас нэр дэвшүүлсэн соёлын биет бус өв болох “Ингэнд ботго авахуулах зан үйл” ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Дээрх ангилалд нийт найман өв нэр дэвшсэнээс тавыг нь бүртгэсэн бөгөөд “Ингэнд ботго авахуулах зан үйл” Монгол Улсаас ЮНЕСКО-гийн солёын өвд бүртгэгдсэн 13 дахь өв болжээ.
Ингэ хоёр жилд нэг удаа төллөдөг бөгөөд эх нь ботгоо голох тохиолдол гардаг. Үүнийг шийдэх өвөрмөц арга ухаан сийлсэн нь ботго авахуулах зан үйл юм. Морин хуур, дуугаар дамжуулж мал адгуустай харилцдаг эл зан үйл өөр улс оронд байхгүй учир яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай байсан юм.
Ж.ГЭРЭЛЧУЛУУНАдгуус амьтан төлөө голбол аялгуу дуугаар аргадан уярааж, нялх төлийг нь амлуулдаг монголчуудаас өөр ард түмэн үгүй биз ээ. Уншигч та Оскарын шагналд нэр дэвшиж байсан найруулагч Д.Бямбасүрэнгийн бүтээл “Ингэн нулимс” киног санаж байна уу. Төллөх үеийн хүндрэлийн улмаас эх нь нялх ботгоо голж, хажигладаг энэ кинонд нүүдэлчин ардын цаглашгүй үнэт өвийн нэг “Ингэнд ботго амлуулах зан” үйлийг дүрсэлдэг.

0 Сэтгэгдэл