Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Цахилгааны төлбөр Шөнийн цагт 50 хувь хямдарлаа
Айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг орон сууцанд, 60 орчим хувийг гэр хороололд амьдардаг хэрэглэгч эзэлж байна. Гэр хорооллын айл өрхийн хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнэ тарифыг 50 хувиар бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авах талаар “Шийдлийн цаг” уулзалтаар хөндөж байсан. Ингэхийн тулд энгийн тоолуур хэрэглэж байгаа хэрэглэгчид тарифт тоолуур болгон өөрчлөх шаардлагатай. Тоолуураа сольсноор 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хямд үнэтэй эрчим хүч хэрэглэж, цахилгаан эрчим хүчний төлбөр буурах нөхцөл бүрдэх юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан одоо мөрдөгдөж байгаа шөнийн тариф 77,10 төг/кВт.цаг байгаа. Тэгвэл 50 хувиар бууруулсан тохиолдолд 38,55 төг/кВт.цаг болж байна. Өчигдрөөс шөнийн цагаар цахилгаан эрчим хүчийг 50 хувийн хөнгөлөлттэй хэрэглэх зохицуулалт мөрдөгдөж эхлээд байгаа юм.
Холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгаж, тарифын зохицуулалтын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хянаж шийдвэрлэхийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаярт зөвлөлөө.
Айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг орон сууцанд, 60 орчим хувийг гэр хороололд амьдардаг хэрэглэгч эзэлж байна. Гэр хорооллын айл өрхийн хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнэ тарифыг 50 хувиар бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авах талаар “Шийдлийн цаг” уулзалтаар хөндөж байсан. Ингэхийн тулд энгийн тоолуур хэрэглэж байгаа хэрэглэгчид тарифт тоолуур болгон өөрчлөх шаардлагатай. Тоолуураа сольсноор 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хямд үнэтэй эрчим хүч хэрэглэж, цахилгаан эрчим хүчний төлбөр буурах нөхцөл бүрдэх юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан одоо мөрдөгдөж байгаа шөнийн тариф 77,10 төг/кВт.цаг байгаа. Тэгвэл 50 хувиар бууруулсан тохиолдолд 38,55 төг/кВт.цаг болж байна. Өчигдрөөс шөнийн цагаар цахилгаан эрчим хүчийг 50 хувийн хөнгөлөлттэй хэрэглэх зохицуулалт мөрдөгдөж эхлээд байгаа юм. Холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгаж, тарифын зохицуулалтын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хянаж шийдвэрлэхийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаярт зөвлөлөө.
0 Сэтгэгдэл
























