Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Зээлжих зэрэглэлийг бууруулсан ч Монгол зээл хүссээр л байна
BUTELGUI NOVSHNUUD END TENDEES OCHIJ GUILGA GUIGAAD YAVAAD BAIH YUM
Олон улсын санхүүгийн Fitch агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг “В+”-ээс В болгон буурууллаа. Агентлагийн зүгээс Монгол улсын гадаад төлбөрийн чадвар дутмаг, 2015-2017 онд эдийн засгийн өсөлт нь буурах төлөвтэй, төсвийн алдагдалтай жилүүд хэмээн дүгнэж зээлжих зэрэглэлийг бууруулснаа зарлав.

Энэ сарын 24-нд Монгол улсын гадаад валютаар зээлжих зэрэглэлийг “В+”-ээс В болгон бууруулсан гэдгээ Fitch албан ёсоор олон нийтэд мэдээлсэн байна.
Энэ сарын 3-нд мөн олон улсын санхүүгийн үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B+ байсныг В болгон бууруулж “тогтвортой” гэсэн үнэлгээ өгснөө зарлаж байсан юм. Тэд ийн бууруулах болсноо Монгол Улсын эдийн засгийн өсөлт цаашид саарна гэж үзсэн учраас гэж тайлбарлажээ. Тэдний судалгаагаар Монгол улсын гадаад өр болон санхүүгийн секторын гадаад актив 2010 онтой харьцууулахад 145 хувиар өссөн багаад 2018 онд 133 хувь болно гэж үзжээ.Уул уурхайгаас хараат эдийн засагтай Монголын хувьд түүхий эдийн зах зээлийн үнэ ханш унасаар байгаа нь төсвийн төлөвлөлтөд эрсдэл дагуулсаар байгааг дурдсан байгаа юм.
Тэгвэл энэ сарын 22-24-нд Монгол ОХУ-ын Засгийн газар хоорондын комиисын ээлжит хуралдаан ОХУ-ын Чита хотод болж, Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской нар ахалсан байна. Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Монгол улс ОХУ-аас рублийн зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, харамсалтай нь Орост төлөх Монголын хуучин өрийг хүчингүй болгох асуудал бүрэн шийдэгдээгүй. Энэ асуудал Оросын Төрийн Думаар шийдэгдэх ёстой. Оросын хуулиар хуучин өрийг хүчингүй болгоогүй нөхцөлд шинээр зээл авах талаар асуудал тавих боломжгүй. Гэхдээ ойрын хугацаанд асуудал шийдэгдэнэ гэж найдаж байна “ гэжээ. Хоёр улсын сайд гарын үсэг зурж баталгаажуулсан Орос Монголын Засгийн газрын худалдаа эдийн засаг болон шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын хуралдааны протколд энэ тухай тусгасан байна.
““Энэ асуудлыг хэлэлцээрт нэлээн нарийн тусгасан байгаа. Тэнд зээл авах дүнг бичсэн “ гээд Монголын сайд зээлийнхээ дүнг хэлэхээс татгалзаж байв. Гэхдээ хангалттай их хэмжээний мөнгөн дүн. Монголын хэвлэлд мэдээлснээр ОХУ-аас тус улс 1 тэрбум орчим доллар хүссэн бололтой” хэмээн ТАСС мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
2015.11.27