Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
УДЭТ-ыханд 100, үзэгчдэд “0” үнэлгээ өгье

А.АКЭРКЭ

Хагас мянганы тэртээд бичигдэж, хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг болсон “Ромео Жульетта” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын хамт олон их тайзнаа дахин амилуулж чадлаа. Таван зууны турш үнэнч хайр сэтгэлийн үнэ цэнийг мэдрүүлсэн эл жүжгийг орчин цагийн, цоо шинэ тавилтаар туурвисан театрын хамт олон үзэгчдээс өндөр үнэлгээ авч, магтаалын үгэнд дарагдаад буй.

 “Үнэхээр гайхалтай байлаа”, “Уйлуулж, догдлуулж бас баярлуулж, ганц хором ч анхаарал сарних боломж олголгүй гайхалтай найруулан тавьжээ” гэхчлэн үзэгч олон тэдэнд өөр өөрийнхөөр дүн тавьжээ. Гэвч магтаалын үгсээс гадна баалах үг ч багагүй сонстох болов. Гэхдээ энэ нь 30 гаруй уран бүтээлчийн хүч хөдөлмөрөөр толилуулж буй жүжиг, жүжигчидтэй огтоос холбоогүй. Ердөө л, үзэгчдийн соёл, төлөвшилтэй холбоотой саар мэдээллүүд сошиал ертөнцөөр нэг хэсүүчилж байна. Угтаа УДЭТ-аас театр гэх соён гэгээрлийн их өргөөнд морилон саатах үзэгчдэд хандан уламжлалт театрын соёл, дэг ёсыг хүндэтгэн ёслолын хувцастай ирж, үзвэр эхлэхээс 30 минутын өмнө гадуур хувцсаа өлгүүлэн суудлаа эзлэх, 18:00 цагаас хойших үзвэрт нялх, бага насны хүүхэдтэй ирэхгүй байхыг сануулж, үзвэрийн танхимд өөрийгөө болон бусдыг хүндэтгэн гар утсаа унтрааж, чанга ярих, хоол идэх зэрэг бусдын анхаарал сарниулах зүйлсээс татгалзахыг зөвлөсөн санамж гаргасан. Гэтэл үзвэрийн соёл төлөвшөөгүй үзэгчид дэлхийн сонгодгийг дэглэн толилуулсан их театраа өнгөрсөн хэд хоногт цайны газар, цэцэрлэг болгож орхижээ. Үзвэрийн танхимд бага насны хүүхдээ дагуулж ирсэн эцэг эх цөөнгүй байв. Учир ойлгохгүй хүүхдээ дагуулж ирээд бүтэн хоёр, гурван цаг хөдөлгөөнгүй суулгах гэж ятгаж загнах, уйлуулах тэрнээсээ болж өөрсдөө бухимдаж танхимаар нэг бахирах үзэгдэл одоо ч хэвээр байгаа нь харамсалтай. Гарч орж, ундаа, чипс идэж, үзэгчдийн дундуур гүйлдэх хүүхдүүдэд ямар буруу байх билээ хэмээн бодож болох ч томчууд нь уут цаас шажигнуулаад л бургер, самар, чанасан мах гээд яг л цайны газар байгаа аятай идэж уухаас гадна утсаараа дэвэн дэлхийн юм, хажуу хавирга хамаатан садныхаа амьдрал, хов живийг яриад суучихдаг заншил мэт тогтсон энэ үзэгдэл бахь байдгаараа байсанд олон хүн бухимдаж байна. Нэгэн үзэгчийн бичсэн сэтгэгдлээс хүргэе. “...Жүжиг завсарлав... “Гадаа зааланд түргэн хоол, уух юмаар үйлчилж байгаа, та бүхэн тухлан үйлчлүүлээрэй" хэмээн зарлав. Завсарлага дууссан ч танхим дүүрэлгүй тав, арван минут өнгөрлөө.

Ууж идэж дуусаад уван цуван орж ирэх үзэгчид ундаа уснаас өгсүүлээд чихэр жимс, тэр бүү хэл зүсээд таваглачихсан бялууг 2-3 тавгаар нь зөөгч аятай барьж орж ирээд л суув, идэж өгөв. Үзвэрийн танхимд суусан олны танил жүжигчин бүсгүй жүжиг эхэлсэн хойно орж ирмэгцээ сандал суудлын маргаан үүсгэж хойно урд суух хүмүүсийн дургүйцлийг хүргээд, жүжгийн турш улаан өнгийн ноосон малгай өмсчихөөд театр, тайз, үзэгчдийг хүндлэхгүй, өөрийгөө ч хүндлэхгүй суулаа. Соёлтой үзэгчид тайзыг хүндлээд, театрыг хүндлээд чөлөөт хувцас өмсдөггүй, ядаж л майлгайгаа авдаг. Олны танил нь ийм хэмжээний соёлтой байхад бусад үзэгчээс соёл шаардах нь илүүц ч юм уу гэж гутрав”. Энэ мэтээр олон хүн өөрт төрсөн сэтгэгдлээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Саяхныг хүртэл манай үзэгчдийн дийлэнх нь социализмын үед ЗХУ болоод баруун Европын орнуудад боловсрол эзэмшсэн, урлагийнхан, тэдний гэр бүл, найз нөхөд гэх мэтээр хязгаарлагдмал хүрээтэй байсан ч сүүлийн үед энэхүү сонгодог урлаг сонирхон таашаах үзэгчдийн хүрээ тэлсэн гэж болно. Үүнийг үзэгчдийн суудал төвөггүйхэн дүүрдэг болсноос харж болохоор.

Харамсалтай нь, урлагийн боловсролтой иргэдээ бэлтгэж чадаагүй гэдгийг дээрх жишээнүүд бэлхнээ харуулж байна. Тэгвэл www.mongolcom.mn сайтын Ц.Мөнхбаяр сэтгүүлчийн хоёр жилийн өмнө бичиж байсан “Театрт биеэ хэрхэн авч явах вэ” нийтлэлд өгүүлснээр бол социализмын үед их, дээд сургуулиуд, тэр дундаа “хотын гангачуудын” гэж нэрлэгддэг байсан орос хэлний Багшийн дээд сургуулийн багш, оюутнууд Дуурийн театртай хамтран ажиллаж, үзэгчгүй шахам мөртлөө төлөвлөгөөт тоглолт хийдэг байсан театрын суудлыг дүүргэдэг байсан гэдэг. Энэ нь нэг талдаа захиргаадалт мэт боловч нөгөө талдаа нэгэнт үзвэрийн үнийг оюутны стипентээс суулгадаг байсан учир аргагүйн эрхэнд үзсээр сонгодог урлагийн “фанат” болсон олон хүн байдгийг бодоход үзэгчээ бэлдэх шилдэг арга байсан гэж хэлж болмоор. Энэ аргыг одооны урлагийн чиглэлийн бүх сургуульд яагаад хэрэгжүүлж болохгүй гэж. Монгол Улсын ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай хүртэл “Бид залуу үедээ театрын уран бүтээлийг үзүүлж, сургах хэрэгтэй байна. Театрт жүжиг үзнэ гэдэг нь оюуны, гоо зүйн хүмүүжил олоход маш тустай. Ингэснээр бид шинэ үеийн театрын үзэгчдийг бэлтгэж байна гэсэн үг. Театр хүний дотоод мөн чанарыг сэрээж, хөглөдөг ариун сүм юм” хэмээн хэлж байсан удаатай. Тэгэхээр театр гэдэг энэ гайхамшигт өргөөний хаалгаар орохоос эхлээд дуусах хүртэл дагах ёстой дэг, бичигдээгүй хуульд хэн бүхэн хүссэн ч эс хүссэн ч захирагдах шаардлагатай болдог гэдэг. Ийм болгохын тулд, драмын театрынхан соёлтой үзэгчдээ бэлтгэхийн тулд анхаарах цаг хэдийнэ иржээ.

0 Сэтгэгдэл
Драмын уран бүтээлчид маш сайн. Үүнтэй санал 100% нийлнэ. Маркетингийн бодоого үнэхээр муу. Үзэгчээ хүндлэх, сургаж авах, үзэгчийн соёлд сургах бодлого үнэхээр муу. Маркетинг нь хэвлэл мэдээллээр зар хүргэхээс өөр далайцтай ажилгүй, болхи маркетингтэй. Хүүхэд үзүүлэх цаг байхгүй, орой 19:00 цагт л үз гэж тулгаж байгаа юм чинь хэн ч хүүхэдтэйгээ орж болох юм байна гэж бодно. Энэ соёлыг энд үйлчлүүлж байж л сурна, багаасаа. Хөдөө орон нутагт ийм заал, ийм үзвэр байх биш. яаж үйлчлүүлбэл зөв эсэхийг хаана я заадаггүй юм чинь өөрийнхөөрөө л ирнэ. Хүн мэддэггүйгээсээ л болж алддаг. Маркетинг билет борлуулах төдий ажилтай. Ядаж сургуулиудад үзэгчинй соёл гэдэг жижигхэн сургалт хиыхэд л олон асуудал шийлнэ. Тэд эцэг эх, ах эгчдээ хэлнэ. Хийх хүнд арга олдоно, хийгүй хүнд шалташ олдоно оо гэж.
Хамгийн их уншсан