Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Эльмар Гасанов: Монголын сонгодог урлагийн гайхалтай бүтээлүүдийг дэлхий нийт хүлээн авах цаг ирсэн

Э.ГАНЦЭЦЭГ

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Сүүлийн үед сонгодог урлагийн ертөнцөд дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг урин залах нь олширсон ч тэдний шаардлагад нийцсэн тоглолтын танхимгүй байв. Харин “The Corporate hotel & Convention center”-ийн хамт олон соёл урлагийн салбарт шинэ хуудас дэлгэж, олон улсын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн тоглолтын танхим ашиглалтад орууллаа. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинэхэн танхимынхаа жаврыг үргээхээр Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьж ирэх энэ сарын 30-нд тоглуулахаар болжээ. Монголд ирсэн даруйдаа сэтгүүлчидтэй уулзаж, тоглолтынхоо тухай товч танилцуулсан Эльмар Гасановтой цөөн хором ярилцлаа.

-Юун түрүүнд манай оронд ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Миний мэдэхээр хоёр дахь удаагаа ирж байгаа?
-Тиймээ, энэ хоёр дахь удаагийнх. Өнгөрсөн жил хоёрхон хоногийн хугацаатай ирж таарсан. Тиймдээ ч Улаанбаатар хоттой, танай ард түмэнтэй сайн танилцаж амжаагүй. Харин энэ удаа гурав хоногийн хугацаатай ирлээ. Ирсэн даруйдаа ажил төрөл гэсээр хотоор тухтай ч явж чадсангүй. Гэхдээ цаг гарна гэж найдаж байна.

-Манай үзэгч сонсогчдод ямар уран бүтээлээр бэлэг барих гэж байгааг сонирхвол?
-Миний тоглолтод сонгодог хөгжмийн эрин үеийн ноён оргил болсон Бетховены 23 дугаар сонат, Оросын нэрт хөгжмийн зохиолч Рахманиновын “Varietions on theme of Corelli”, Германы хөгжмийн зохиолч Брамсын “Piano quentit f moll” зэрэг дэлхийд ховорхон тоглогддог сонгомол бүтээлүүд эгшиглэнэ.

-Дэлхийн сонгодогуудыг манай тайзнаа тоглох гэж байгаад таатай байна. Төгөлдөр хууртай холбогдсон түүхээс тань сонирхвол?
-Төгөлдөр хууртай холбогдсон түүх гэвэл дөрвөн настайгаас эхтэй. Яг тоглож эхэлсэн нь зургаатай байв. Ер нь, Орос оронд хүүхдийг зургаан наснаас төгөлдөр хуурт сургаж эхэлдэг. Энэ үед хүүхдийн сонсгол, мэдрэмж ид тогтож, төлөвшдөг үе учраас тэр. Одоо би 32-той. Ингээд бодохоор амьдралынхаа 26 жилийг хөгжимд зориулж.

-Манайд олон улсын стандарт бүхий шинэ танхим ашиглалтад орж жаврыг нь та үргээх гэж байна. Тайзтайгаа танилцаж амжсан уу?
-Амжаагүй л явна. Мэдээж олон улсын стандартад нийцсэн шинэ танхим болохоор бидний шаардлагад бүрэн нийцэх болов уу гэж найдаж байна. Бэлтгэл 29-нд эхэлнэ. Тоглолтоос өмнө танхим, тайз, хөгжим хэрэгсэлтэйгээ танилцаж амжина байх.
Ямартай ч, миний тайзан дээр тоглож буй хөгжим үзэгчдийн хамгийн эхний эгнээнээс сүүлийнх хүртэл яг ижил, жигд сонсогдох ёстой юм. Энэ л гол шаардлагыг хангаж байвал тоглолт гайхалтай болно.

-Таныг “харь гаригийн хүн” хэмээн хочлон нэрлэдэг юм билээ?
-Юу л даа, энэ яриа 2013 оноос гарсан юм. Шууд утгаараа харь гаригийн хүн гэсэн хэрэг биш байх. Би тайзан дээр гараад төгөлдөр хууртайгаа нэгэн цул болж, энэ ертөнцөд байхгүй юм шиг болчихдог. Зөвхөн хөгжим бид хоёр, нүдээ аниад бүх анхаарал, сэтгэл зүрх тоглож буй аялгуунд шингэдэг. Дуусчихаад ойр орчмоо хараад “Нээрээ би чинь тайзан дээр, тоглолттой байгаа шүү дээ” гэж бодох үе ч бий. Үүнээс л үүдэж харь гаригийн хүн гэх хоч өгсөн болов уу. Ер нь, би тоглож байх үедээ гайхалтай сэтгэл ханамж, кайф авч чаддаг. Тиймдээ ч үзэгч сонсогчдод үүнийгээ хуваалцахыг хүсдэг дээ.

-Дэлхийн сонгодгуудыг ойлгож сонсоно гэдэг нэг талаар шалгуур байдаг. Манай сонгодог урлагийн салбар, үзэгч, сонсогчдын тухайд ямар бодолтой байдаг вэ?
-Сүүлийн үед монголчуудын сонгодог урлагийг үнэлэх үнэлэмж маш их өсч байгаа санагддаг. Үр хүүхдээ багаас нь сонгодог урлаг биш юм гэхэд бусад урлагийн төрлөөр хичээллүүлэх сонирхол ихтэй болж.Хараад байхад монголчууд аль ч юманд авьяастай, асар богино хугацаанд ямар ч ажил мэргэжлийг өөрийн болгож чаддаг. Тиймдээ ч сонгодог урлагийн тэр шалгуурт тэнцэх учиртай хүмүүс. Харин ч эсэргээрээ дэлхий бус Монголын сонгодог урлагийн гайхалтай бүтээлүүдийг дэлхий нийт хүлээн авах цаг ирсэн гэж боддог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан