Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
ГАНЦ Л УДАА АШИГЛААД ХАЯХЫН ТӨЛӨӨ 100, 100 САЯАР ЗАРЛАГАДСААР БАЙХ УУ
БНЧехУ-ын Элчин сайд хатагтай Ивана Гроллова манай сонинд өгсөн ярилцлагадаа “Танай улс жуулчдад зориулсан сайтыг маш сайн ажиллуулах хэрэгтэй. Нэгдсэн тодорхой мэдээлэл байхгүй учраас байгаль хамгаалагч чинь
Ердөө өнгөрсөн долоо хоногт

хүртэл жуулчдыг үргээдэг” хэмээн шүүмжлэнгүй хэлсэн юм.
Ингэж хэлснийх нь дараахан хагас жилийн өмнө бид сүр дуулиан болон оролцсон “Ай Ти Би Берлин-2015” үзэсгэлэнгийн талаар санав.
Төсөв хүнд байгаа ч гэлээ Монгол Улс багагүй мөнгө зарцуулж, чадлаараа
дээр дооргүй дэмжин байж аялал жуулчлалын салбарынхан Берлинд
өргөн бүрэлдэхүүн үзэсгэлэнд оролцоод ирсэн.
Гол нь тэдний зорилго нь ирэх жилд сая жуулчин “чирч ирэх” байлаа. Тухайн
үед БОНХАЖ-ын сайд байсан Д.Оюунхорол “ Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тооцоогоор түнш орноор оролцсон улсад ирэх жилд нь аялах жуулчдын тоо 8-20 хувь өсдөг таатай мэдээ бий. Гадаад сурталчилгаа сайн хийж байгаа болохоор Монголыг зорин ирэх жуулчдын тоо өсөх магадлалтай” хэмээн ам.бардам хэлж байсан юм. Гэхдээ энэ жилийн хувьд жуулчдын тоо 5 хувиар буурсан гэдгийг наадмын дараахан мэдээлж байсан. Ирэх жил сая жуулчин хүлээж авна гэсэн горьдлого тээгээд буй Монгол Улс 2015 онд
лав 400 мянган жуулчин чүү чай л хүлээж авсан гэдэг статистик мэдээ бий. Гол нь хоёр жуулчин тутмын нэг нь хятад гэсэн тоо байгааг энд бас онцлох хэрэгтэй биз. Энэ удаад сурталчилгаа гэгч зүйлийн талаар онцолмоор байгаа юм.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны шилэн дансыг сонирхвол “Ай Ти Би Берлин -2015” үзэсгэлэнд Монгол Улс ямар их ач холбогдол өгч байсныг харж болно. Энэхүү үзэсгэлэн зохион байгуулагчаар
ажилласан “Аялал жуулчлал-Ирээдүй” төрийн бус байгууллагад 2015 оны нэгдүгээр сарын 29- нд үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын төлбөр болгон
1,729,000,000 буюу 1,7 тэрбум төгрөг зарлагадсан байгаа юм. Ингээд хоёрдугаар
сарын 24-ний өдөр 349,817 сая, хоёрдугаар сарын 26-нд 879,393 сая болон 1,74
тэрбумын гарлага гарсныг харж болно. Нэг өдөрт гарсан зарлагыг тус тусад нь авч үзэх үү, нийтэд нь харах уу гэдгийг мэдээж тухайн яамнаас асуух шаардлагатай болох биз.
Ямар ч байсан ийм хэмжээний зарлага гарах нь гарчээ. Ингээд гуравдугаар сарын 3-8-нд аялал жуулчлалынхан Берлинд Монголоо сурталчилж ажилласан. Энэ үеэр сурталчилгааны хэвлэлээс гадна www.mongolia.travel цахим хуудас ажиллуулсан. Дэлхий нийтээр цахим сэтгүүлзүйд анхаарал хандуулж байгаа өнөө үед сурталчилгааны хамгийн тохиромжтой хэлбэр ч мөн цахим болчихсон гэдгийг дээр дооргүй сайн мэддэг болсон. Гэвч дэлхийн томоохон үзэсгэлэнд зориулсан цахим хуудас маань ядмаг мэдээлэлтэй байгаа талаар бид өмнө нь хөндөж байсан билээ. Яамны шилэн данснаас харвал 78 сая төгрөгөөр
хийсэн энэхүү хуудаснаас Монголын тухай хаа сайгүй байдаг нийтлэг, түгээмэл
мэдээллийг л олж харж болох. Харамсалтай нь мэдээ гэсэн цэсэнд ердөө наадмын тухай хуучирсан ганцхан мэдээлэл англи хэл дээр хөрвүүлэн
тавьсан байсан юм. Тухайн үед” Ай Ти Би Берлин 2015” үзэсгэлэнд Монголчууд хэрхэн оролцож байгааг сонирхохоор хэд хэдэн удаа энэхүү хуудсаар
“зочилсон”. Харамсалтай нь энэхүү үзэсгэлэнд зориулан гаргасан “Мongolia Nomadic by Nature” хэмээх сурталчилгааны сэтгүүлийн нүүрэнд “байрласан” цахим хуудас маань сэтгүүлийнхээ мэдээллээс хэтрэхгүй байсан учраас голонгуй өнгөрсөн. Саяхан тэрхүү хуудсыг “Тайм Тон” ХХК-аар 78 сая
төгрөгөөр хийлгэснийг олж харав. Гол нь Монгол улсын аялал жуулчлалын нэгдсэн www.mongolia.travel цахим хуудсын контент байгуулсан зардал хэмээн сүртэйхэн бичсэнд учир байгаа юм.
Нэгэнт л яамнаас захиалж бас хөөрхөн зардал болон байж хийсэн учраас энэхүү цахим хуудсаа хөгжүүлж яваа гэдэгт итгэж өчигдөрхөн ахин зочиллоо. Гэвч өнөөх л хуучин хэдэн мэдээлэл дээр нь нэг ч үсэг нэмэгдээгүй. Бас БОНХАЖЯ-ны вэб сайтад ч холбоос хийгээгүй учраас “Монгол Улсын аялал
жуулчлалын нэгдсэн www.mongolia.travel цахим хуудсыг хэн хэзээ хэрхэн
олж харах ёстой юм бол оо.
78 сая төгрөг гэдэг ганцхан удаа ашиглаад хаяхад дэндүү хайран санагдах. Учир нь энэхүү цахим хуудсын дотоод бүтцийг харвал байгууллагын вэб сайтаас ч дээрдэх зүйл огт алга. Гадуур гүйж гайхамшигтай зургууд авч
нийлүүлсэн, бас дэндүү их мэдээлэл агуулчихсан цахим хуудас бол үнэхээр чимээгүй л өнгөрмөөр. Гэтэл “Үндэсний газар зүй сэтгүүлийн голдуу зурагтай, бас тэндээс авсан бололтой мэдээлэлтэй. Англи, Герман, Франц, Орос, Япон,
Хятад хэл дээрх цэсийг сонирхвол зөвхөн “Ай Ти Би Берлин-2015” үзэсгэлэнд
зориулсан сэтгүүлээ л тухайн хэл дээр оруулчихаж. Үндэсний газар зүй
сэтгүүлийн хувьд Засгийн газрын 115 дугаар тогтоолын дагуу БОНХАЖЯ-наас энэ оны дөрөвдүгээр сарын 20-нд 288 сая төгрөг зарлагадаж авсан учраас мэдээллээ ашиглуулах нь зүйн хэрэг биз. /Засгийн газрын 115 дугаар тогтоолыг
олж харж чадсангүй. Legalinfo.mn сайт дээр энэ оных нь байсангүй/ Аялал жуулчлалд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа хийлгэж байгааг буруутгах
гэсэнгүй. Хамгийн гол нь ганц удаа ашиглах зүйл хийлгэхийн төлөө зуу, зуун
саяар зарлагадаж байгааг л нэн тэргүүнд өөрчилмөөр. Ирэх жил бид АСЕМ буюу Ази-Европын 11 дэх дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрх авсан хэмээн “онгирч” буй. Бэлтгэл ажлын хангах ажлын хэсэг гээд томоохон бүрэлдэхүүн ажиллаж эхлээд удаж байгаа. Багагүй хөрөнгө хүч зарцуулах энэ үйл ажиллагааны томоохон үр дүн нь аялал жуулчлалын салбарыг цаашид хөгжүүлэхэд оршино гэдгийг Ерөнхийлөгч ч өөрөө
онцолсон. Тиймээс жилээс жилд л аялал жуулчлалаас мөнгө олох тухай мөрөөдөж буй учраас үүнд зориулж, чиглүүлж дэлхий нийтэд цацах сурталчилгаагаа ихэд чанаржуулах нь нэн тэргүүний ажил баймаар. Ганцхан удаа ашиглаад хогийн сав руу “шидэх”-ийн тулд 100, 100 саяар зарцуулж буй төсвөө чанаржуулчихвал...
0 Сэтгэгдэл