ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
3500 хутга мэс хадгалсан эмэгтэйг баривчилжээ
Америкийн Бруксвилль хотын нэгэн эмэгтнэй хөрш нь цонхыг нь хагалж, агааржуулагчийг нь эвдэллээ хэмээн цагдаад дуудлага өгчээ. Хууль сахиулагчдыг 47 настай Николь Дайкеме гэдэг эмэгтэйнд ирэхэд тэрээр хаалгаа түгжээд оруулахгүй байхаар нь хаалгыг нь эвдлэн ороход уртаас урт сэлмээр далайлган цагдаагийн нүүрийг арай л зүсчихээгүй байна.
Цагдаа аргагүйн эрхэнд эмэгтэйг үхлийн аюулгүй сумаар буудан шархдуулж саатуулаад гэрт нь үзлэг хийхэд төрөл бүрийн 3714 хутга мэс, сэлэм, балиус гарсан байна. Мөн, хүний биеийн эд эрхтнийг хаймраар хийж цавчиж хэрцгийллийн ёслол үйлдсэн ул мөр гарчээ. Хууль сахиулагчид архадсан эмэгтэйд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд цагдаагийн хэсэгт аваачсан байна. Одоо түүнийг хүйтэн зэвсэг ашигласан, цагдаагийн өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн хэргээр буруутган шалгаж байгаа юм байна.
Америкийн Бруксвилль хотын нэгэн эмэгтнэй хөрш нь цонхыг нь хагалж, агааржуулагчийг нь эвдэллээ хэмээн цагдаад дуудлага өгчээ. Хууль сахиулагчдыг 47 настай Николь Дайкеме гэдэг эмэгтэйнд ирэхэд тэрээр хаалгаа түгжээд оруулахгүй байхаар нь хаалгыг нь эвдлэн ороход уртаас урт сэлмээр далайлган цагдаагийн нүүрийг арай л зүсчихээгүй байна. Цагдаа аргагүйн эрхэнд эмэгтэйг үхлийн аюулгүй сумаар буудан шархдуулж саатуулаад гэрт нь үзлэг хийхэд төрөл бүрийн 3714 хутга мэс, сэлэм, балиус гарсан байна. Мөн, хүний биеийн эд эрхтнийг хаймраар хийж цавчиж хэрцгийллийн ёслол үйлдсэн ул мөр гарчээ. Хууль сахиулагчид архадсан эмэгтэйд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд цагдаагийн хэсэгт аваачсан байна. Одоо түүнийг хүйтэн зэвсэг ашигласан, цагдаагийн өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн хэргээр буруутган шалгаж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
























