С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
Хоёр зууныг холбосон киноны нэг өдөр
Э.ГАНЦЭЦЭГ
Өнгөрсөн, одоо, ирээдүйн хамгийн амьд орчинг, бодит дүрслэлийг кино урлаг бидэнд харуулдаг. Хэдийгээр ном, гэрэл зургаас өнгөрсөн түүхийг тольдож, сэтгэлдээ дүрсэлж болох авч кино урлагаас бүхий л мэдрэхүйгээрээ мэдрэх боломжтойгоороо онцлог. Өнгөрсөн зууны өнгө төрхийг мэдэрч болохоор орчинг “Кино үйлдвэр”-ийнхэн “Нээлттэй хаалганы өдөр”-төө зориулан бэлтгэсэн байлаа. Монгол кино үйлдвэрийн гадна талбайд кинонд хэрэглэгдэж байсан суудлын болон ачааны автомашинуудыг “Ленин”,”Сүхбаатар” нарын хөрөг зураг, хувьсгалын үеийн уриа лоозон зэргээр чимэглэсэн байсан нь олны анхаарлыг ихэд татав. Өдөрлөгийг үзэхээр ирсэн хүмүүс, хүүхдүүд хуучны төмөр хүлгүүдэд шахцалдан суух нь хөдөөний иргэд хотоос ирсэн уран сайханчдын тоглолтыг үзэж байгаа мэт...

Дэлгэцээр “Цогт тайж” уран сайхны киноны хэсгийг үзүүлэн Цагааны Цэгмид гуайн бүтээсэн “Цогт Тайж”-ийн дүрийг түүний хүү Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар тайзан дээр амилуулсан юм.

Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойг угтсан эл өдөрлөгт кино урлагийн салбар дахь үе үеийн төлөөлөл болох Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд, ардын жүжигчин П.Очирбат, Д.Мэндбаяр, Л.Цогзолмаа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Ш.Цэцэг, Ж.Сүххуяг, Ц.Төмөрбаатар, Д.Гүрсэд нараас гадна орчуулгын киноны төлөөлөл болох МУСТА Т.Карма, “Илүү сартай зун” киноны Ариунаа буюу жүжигчин О.Оюун, мөн арын албанд ажиллаж байсан ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байлаа.

Өдгөөгөөс 80 жилийн өмнө буюу 1935 онд “Монгол кино үйлдвэр” байгуулагдсан цагаас 1990-ээд оныг хүртэл нийтдээ 280 гаруй уран сайхны кино бүтээгджээ. Жилдээ 7-9 кино хийгддэг байсан гэсэн үг. Харин 1990-ээд оноос хойш өдгөөг хүртэл 200 гаруй бүрэн хэмжээний уран сайхны кино хийжээ. Харин сүүлийн жилүүдэд бүтээсэн кинонуудын чанар ямар байгаа талаар Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагчаас сонирхоход “Тооны хувьд замбараагүй болжээ. Өдөр бүр нэг кино нээлтээ хийж, сард 20 гаруй кино гарч байна уу даа. Чанарын хувьд хэлүүлэлтгүй, сэтгэл дундуур л байгаа. Манайхан кино зохиол, кино шүүмж, мэргэжлийн продюссер гэсэн чиглэлүүдийг хөгжүүлж чадвал манай кино урлаг цаашид дэлхийн түвшинд хүрэх боломжтой” хэмээн ярилаа. Биднийг ярилцаж байх хооронд ЗИС-5 машинтай үлээвэр хөгжимчид “Хувьсгалт марш” тоглон гадна талбайд орж ирсэнд үзэгчид тэр зүг хуйлран бүгд л боломжоороо ухаалаг утас, камераараа зураг авах гэж оролдож байлаа. Үлээвэр хөгжимчид “Хүмүүн төрөлхтөн”, ”Задгай цагаан”-ыг тоглож, дайны үеийн цэргийн хувцастай залуус, өдөн цагаан малгайтай хүрээ хүүхнүүд бүжих нь тэр л үед, сумын клубт тэднийг харан зогсч байгаа мэт сэтгэгдэл төрүүлж амжив.

Монгол кино үйлдвэрийн байр нэлээд хуучирчээ. “Хувцас, жижиг хэрэглэл, аппарат, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн” гэж сум заасан шатаар дээш өгсөн үзүүлэн бүхий зааланд орлоо. Хоёр зууныг хослуулан байсан “Кино үйлдвэр”-ийн танхимд кинонд хэрэглэгдэж байсан хувцас, жижиг хэрэглэл, аппарат, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гарчээ. Үзэсгэлэн гаргасан эл танхим гэхэд гэрэл муутай, кинонд хэрэглэгддэг гэрлээр гэрэлтүүлж байсан нь харамсалтай санагдаж байв. Зах зээлээс өмнөх кинонуудыг 35 мм-ийн кино хальснаа буулгаж байсан.Тиймээс үзэсгэлэнгийн нэг буланд “Фото лабораторын өрөө”-г олонд үзүүлэхээр зэхжээ. Кино хальснуудыг өлгөж тавьсан нь баримтат кинон дээрээс л харж байсан кино хальс угаадаг хэсгийг санагдуулав. Хальс боловсруулдаг хорнуудыг ч мөн энд дэлгэж. Кинонд харуулдаг барилга байгууламж зэргийг дүрсэлсэн загварууд, хувцас хэрэглэл, камерууд чухал үзмэр байлаа. “Ардын элч” кинонд гардаг хятад худалдаачны гэрийг дууриалган хийсэн нь киноны нэг хэсэгт очсон мэт санагдлаа.

Энэ мэт Монгол киноны өнгөрч одсон ч өвлөгдөн үлдсэн түүхт 80 жилийг ойг кино урлагийн салбарын уран бүтээлчид, үзэгчид хамт тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр кино салбарын уран бүтээлчид дуу нэгтэйгээр эл салбарт дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байлаа. Хоёр зууныг хослуулж, хуучны сайхан Монгол киноны ертөнцөөр нийслэлчүүд ийнхүү нэг өдөр аяллаа. Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн үйл ажиллагаа үүгээр дуусахгүй.

0 Сэтгэгдэл