Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улс, Япон улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үндсэн нөхцөлд Талууд 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу нөгөө талын бараанд үндэсний нөхцөл олгохоор заасан байна.
Гэвч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Онцгой албан татварын тухай хуулиар дотоодын болон импортын архи дарсанд ялгавартай татвар ногдуулж байгаа нь Япон улстай байгуулсан түншлэлийн хэлэлцээртэй зөрчилдөж байна.
Японы талаас хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс Япон улсын гарал үүсэлтэй архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийнхтэй ижил хэмжээгээр ногдуулах шаардлагыг тавьсан болно.
Иймд Онцгой албан татварын тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулан, эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулсан орны гарал үүсэлтэй импортын болон дотоодын үйлдвэрлэлийн бүх төрлийн архи, дарсанд ногдуулах татварын хэмжээг ялгаваргүй тогтоохоор хуулийн төсөлд тусгажээ.
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Монгол Улс, Япон улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үндсэн нөхцөлд Талууд 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу нөгөө талын бараанд үндэсний нөхцөл олгохоор заасан байна.

0 Сэтгэгдэл