Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Цалингийн нэмэгдлээс татгалзахыг уриалав
Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого буурч, төсвийн алдагдлаа зогсоож чадахгүй байгаа нь эдийн засгийг улам бүр сульдааж байна. Оны эцэст гэхэд л төсөв нэг их наяд төгрөгөөр тасрах тооцоо гарсан бол ирэх сарын дунд хүртэл Сангийн яам дансаа хааж, зөвхөн цалин тэтгэврийн гүйлгээ хийж байгаа юм байна.
Гэвч иргэдийн хувьд эдийн засаг хүндэрч, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учраас цалин, тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа билээ. Харин өчигдөр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Нийгмийн түншлэлийн Засгийн газрын төлөөллийн хувиар Хөдөлмөрийн сайд “цалингийн нэмэгдэл болоод эдийн засгийн хүндрэлийг хамтын хүчээр даван туулах хэрэгтэй” гэж үзээд хамтарсан уриалга гаргалаа.
Засгийн газар энэ оны нэгдүгээр сард байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт улсын хэлэлцээрт төрийн албан хаагчдын цалинг 2015 оны тавдугаар сараас эхлэн үе шаттайгаар нэмэх үүрэг хүлээсэн ч гэрээнд заасны дагуу цалин нэмж чадахгүй, ирэх оны төсөвт шилжүүлэхээр болсон юм. Энэ хүндрэлийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өрхийн орлого зарлагаа бодитой тооцон санхүүгийн эрсдэлд орохоос сэрэмжилж, зарим нэг хэрэглээгээ тэвчих хэрэгтэй гэж үзсэн байна. Тиймээс удахгүй Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт улсын хэлэлцээрийн үеэр байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах бололтой.
Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого буурч, төсвийн алдагдлаа зогсоож чадахгүй байгаа нь эдийн засгийг улам бүр сульдааж байна. Оны эцэст гэхэд л төсөв нэг их наяд төгрөгөөр тасрах тооцоо гарсан бол ирэх сарын дунд хүртэл Сангийн яам дансаа хааж, зөвхөн цалин тэтгэврийн гүйлгээ хийж байгаа юм байна. Гэвч иргэдийн хувьд эдийн засаг хүндэрч, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учраас цалин, тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа билээ. Харин өчигдөр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Нийгмийн түншлэлийн Засгийн газрын төлөөллийн хувиар Хөдөлмөрийн сайд “цалингийн нэмэгдэл болоод эдийн засгийн хүндрэлийг хамтын хүчээр даван туулах хэрэгтэй” гэж үзээд хамтарсан уриалга гаргалаа.

0 Сэтгэгдэл