Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Г.Аюурзана: Чойном яруу найрагч биш

Урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Аюурзана өөрийн фэйсбүүк хуудсандаа “Би чинь уран зохиолын тухай ойлголтоо олж авах гэж асар удаан суралцсан хүн шүү дээ. Гэтэл яруу найргийг Чойномоор хэмжигчид гэж үнэхээр нэг зугаатай хүмүүс байсхийгээд л загнаад, их хөөрхөн юм аа.

Тэд Чойномынхоо л долгионыг хүн бүхнээс олж барих гээд, тиймэрхүү түвшинд нь тохирохгүй үг хэлсэн бүгдийг үзэн ядаад байх юм даа. Бүр өөрсдөө тийм хэлбэрээрээ шүлэг бичдэг ч бололтой... Чойномд сайхан шүлэг бий, бий, гэхдээ тэр бол яруу найрагч ерөөсөө биш...” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Тэрээр хоёр өдрийн өмнө мөн “Б.Явуухулангийн “Нүүдэлчний намар”, “Мөнгөн хазаарын чимээ”, “Хар-Ус нуурын шагшуурга”, “Туулын шугуй”, “Харваас ялдам хонгор бүсгүй ээ...” энэ таван шүлэг Монгол яруу найргийн “гайтавжсан”, “чойномжсон” үер дунд аврал нь байсан. Өөр дүрээр “гайтавжиж”, зүсээ хувилган “чойномжигч” өнөө үеийн амны салиан дунд ч үнэ цэн нь буураагүй, ер хэзээ ч буурахгүй.
...Огторгуй харахадам хол шиг аад
Орох л борооны түргэнийг дээ.
Орчлон санахадам хол шиг аад
Очих л насны түргэнийг дээ...
гэсэн гайхамшигт сэтгэлгээ зүгээр л үнээн зэлэн дээр дуулагддагийг С.Эрдэнэ баавайн “Наран тогоруу” өгүүллэгээс анх мэдээд амьдралд учиргүй дурлаж, “Хулан бид хоёр”, “Хулан Цамба хоёр”, “Диваажинд хүргэх оньс” гурвыг шүлэг шиг цээжилж явлаа. “Амьдралын тойрог”-ийг уншаад зохиолч болохоор шийдэж байлаа.
Ай хөөрхий... Бурхад шиг энэ хоёр хүн төрөөгүй бол, манай уран зохиол ер нь яажшуухан төлөвших байсан бол доо” хэмээн бичсэн. Өмнө нь, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн үеэр яруу найрагч Б.Лхагвасүрэн “Чойном яруу найрагч биш” гэж хэлээд Ш.Сүрэнжавтай барьцалдаж байсан талаараа яьж байсан юм.

3 Сэтгэгдэл
Агуу их Чойномын алдартай шүлэгнүүд монголчуудын сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно
shaa bandia
choinomd awyas zayaasan ch uhaan zayaagaagui hun yum.
аюурзана гэнэ үү? ёстой сонсогдоогүй юм бна. Онгодоо оруулна гэж архи их уудаг уу? хий юм бодож ганцаараа юм ярьдаг уу?Төр чамайг зохиолч яруу найрагч гэсэн юм уу? Ганцхан цаг хугацаа л чамайг хэн болохыг харуулна.
ataarhaj uhlee l dee.chinii hajuud choinom aguu hun mongolchuudiin setgeld monhorson hun dee.
Цолгүй ч гэсэн цогтой, одсон ч гэсэн бидэнтэйгээ өнөөдөр ч, цаашид ч... мөнхөд орших хөшөө дурсгалаа босгож амжсан найрагч шүү, БҮҮ АТААРХАЖ, ЯСЫГ НЬ ӨНДӨЛЗҮҮЛ Л ДЭЭ !!!
Чойном бол монголчуудын дундаас төрсөн хамгийн авъяастай яруу найрагч гэвэл тун багахан хэтрүүлсэн болно.Аугаа их авъяастай байж дээ,Чойном та.
Suraad suraad gavihgui yumnuudiig diplomnii gol Suraagui ch gesen R Choinom shig humuusiig TURMUL gedeg yum daa.
Үнэн. Би ч бас тэгж дүгнэдэг.
shaa bandia
Uneen yaruu nairagch bish harin ta nar.n derged aguu nairagch yum shuu
Хамгийн их уншсан