Америкт хийсэн нүүр
суулгах мэс заслын хоёр дахь өвчтөн мэс заслын дараа олны өмнө гарлаа. Жеймс Мэйки 2009 оны дөрөвдүгээр сард 17 цагийн турш мэс
заслын ширээн дээр хэвтэн эмч нарт амь насаа даалгаж орхисон юм. 59 настай эрд
хамар, дээд уруул, хацар суулгах мэс засал эмч нар 17 цаг хийжээ. Бостонд
2005 онд ослын улмаас тэрээр хийн нүүргүй хүн болж хувирсан юм. Тэрээр
амьд гарсан ч нүүргүй болсон учраас гэрээсээ гарахгүй байхыг илүүд үзэж дөрвөн жилийн турш гэрийн тэжээвэр хүн болон амьдарсан аж. Гэхдээимэс
заслын эмч Богдана Помахакагийн телевизийн ярилцлагыг үзсэнээсээ хойш нүүр суулгах мэс засалд орох тухай
бодох болсон байна. Ийн дөрөвдүгээр сарын 9-нд мэс заслын орон дээр хэвтэв. Түүнд зүрхний дутмагшил өвчний улмаас нас барсан Жозеф Хелфгота гэх
хүний нүүрний хэсгийг суулгасан байна. Донор эр түүний үеийн настай, мөн арьсны өнгө нь тохирч
байлаа. Мэс засал хийлгээд дөрвөн өдрийн дараа тэрээр толинд өөрийгөө харж, мэс
заслын эмч нарыг алтан гартай гэдэгт итогэж нулимё дуслуулсан гэдэг. Одоо
түүний нүүр рүү хүн бүр эмээлгүй харах боломжтой болжээ.
Саяхан энэ мэс заслыг Америкт анх хийлгэсэн эмэгтэй хэвлэлийнхний өмнө гарч ирсэн билээ. Конни Калп Огайо мужид амьдардаг 46 настай
эмэгтэй. Эхлээд түүний үгүй болсон нүүрний
зарим Ямын ахин төлжүүлэхийн тулд эмч нар хавирганы
яснаас нь шанааны ясыг нь нөхсөн байна. Дараа нь 2008 оны
арванхоёрдугаар сард 22 цагийн хагалгаа хийж эмч Мария Семенов ахлагчтай багийнхан түүнд дөнгөж өнгөрсөн эмэгтэйн нүүрний булчин, цусан хангамжийг хэвийн
хэмжээнд барих судаснууд, нүүрний арьс гэх зэргээр нүүрнийх нь 80 хувийг шинээр
суулгасан байна. Өнөөдөр Конни өөрөө амьсгалж, ярьж, хатуу хоол идэж,
инээж, бас үнэр мэдэрдэг
болсон гэнэ. Эмч нар цаг хугацаа өнгөрөх тусам мэс заслын том шарх нь эдгэж, арьс нь өөрийн юм шиг зохицох болно гэдэгт итгэж
байгаа юм байна. Brigham & Women’s Hospital эмнэлэг Америкт анх удаа нүүр суулгах мэс засал хийх эрх
авсан аж. Эмнэлгийн удирдлагууд хэзээ ч үл сэргээгдэх нүүрний
шарх, мөн арьсны хавдар биш л
бол нүүр суулгах мэс засал
хийлгэх боломжтой гэж үзэж
байгаа юм байна.
Гэхдээ дэлхий дээр ийм мэс засал хийсэн тохиолдол ердөө л долоо байдаг юм. Анхных нь Изабель Динуар өөрийнхөө нохойд хазуулсан гэмтлийн дараа нүүр шинээр суулгах хагалгаа хийлгэсэн бөгөөд донорын эрхтэн зохихгүйгээс хоёр ч удаа хагалгаа ахин хийсэн ч сүүлийнх нь амжилттай болжээ. Харин хоёр дахь нь 2006 оны дөрөвдүгээр сард баавгайн саварт өртөж гэмтсэн Хятадын иргэн бол гурав дахь нь ясны хавдартай байсан 29 настай франц эмэгтэй байсан аж.