АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Хурал дээр унтлаа хэмээн Умард Солонгос БХЯ-ныхаа сайдыг цаазалжээ

Умард Солонгос өндөр тушаалын бас нэг хүн Батлан хамгаалах Ардын зэвсэгт хүчний сайд Хен Ен Чхолийг цаазаллаа гэж Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага мэдээлжээ. Урьдчилсан мэдэгдсэнээр түүнийг дөрөвдүгээр сарын 30-нд олны өмнө агаарын их буугаар буудан хөнөөсөн байна.
БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд удирдагч Ким Чен Уны оролцсон цэргийн нэг арга хэмжээн дээр үүрэглэж байсан нь, түүнийг ингэж цаазын ялод өртөх шалтгаан болсон байна гэж гадаадын хэвлэлүүдийн бичсэнээс иш татан оросын Lenta.ru мэдээлсэн байна. Өндөр албан тушаалын хүний ийм байдал нь төрийн тэргүүнээ хүндэтгээгүй хэрэггэж үзээд түүнийг эх орноосоо урвасан хэмээн шийтгэжээ. Хён Ён Чхоль нь зэвсэгт хүчний жанжин штабын дарга байснаа өнгөрсөн оны зургадгуаар сараас БХЯ-ны сайдаар томилогдон ажиллаж байсан юм.

Гэхдээ түүнийг цаазалсан тухай эдгээр мэдээллийг албан ёсоор батлаагүй байна.
Умард Солонгос өндөр албаны хүнээ цаазалсан тухай Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага мэдээлж байгаа нь ганц энэ биш. 2013 оны арванхоёрдугаар сард Ким Чен Ун өөрийн авга эгчийн нөхөр Чан Сон Тхэкийг авлига, ёс суртхуунгүй байдлын нь төлөө цаазалсан. Ер нь энэ улсын өндөр албан тушаалын 15 хүнийг цаазалсан мэдээ бий. Харин энэ сарын эхээр үндэсний дуу бүжгийн “Ынхасу” чуулгын ахлагчийг гурван хөгжимчний нь хамт мөн л эх орноосоо урвасан хэмээн цаазаар авлаа гэж хэвлэлүүд мэдээлсэн юм.

0 Сэтгэгдэл