АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Литвад сүүлийн долоон жилд анхны албан ёсны цэрэг татлага эхэллээ

Литва улс 2008 оноос хойш анх удаагаа албан ёсоор цэргийн жинхэнэ албанд эрчүүдийг татаж эхэллээ. Даваа гарагт эхэлсэн энэ татлагаар зургаан бүсээс цэрэг татахаар тооцож нэрсийг интернетээр зарлан нийтэд ил болгожээ. Жагсаалтад оросон эрчүүд интернетээс нэрээ үзээд бүртгүүлсэн захидал илгээх юм байна. Батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ жил 19-26 насны 3000 цэргийн үүрэгтнийг жинхэнэ албанд татахын зарим нь сайн дурынхан байна гэнэ. Одоогоор 990 хүн сайн дурын албанд бүртгүүлээд байгаа гэнэ.
Литва улс 2008 оноос цэргийн жинхэнэ албанд татахаас татгалзаж мэргэжлийн армитай болсон юм. Харин өнгөрсөн гуравдугаар сард цэргийн жинхэнэ албанд татахыг түр хугацаагаар сэргээж цэргийн албаны хугацааг таван жилээр тогтоосон юм. Цэргийн жинхэнэ албыг сэргээж байгаа тухай хуулинд геополитикийн нөхцөл байдал, үндэсний аюулгүй байдалд аюул нүүрлэж байгаа учраас Литвийн батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна гэж тэмдэглэжээ.
Энэ хуулийн дагуу цэргийн жинхэнэ албанд татагдах насны хүн 16,8 мянгаас 21,9 мянган хүн байгаа юм.

0 Сэтгэгдэл