АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Москвад дэлхийн 27 орны тэргүүн хамт зоог барина
Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор Москвад дэлхийн 27 орны тэргүүн хүрэлцэн ирнэ гэж “Известия” сонин мэдээллээ. Эдний дотор Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Хятад, Куба, Венесуэль, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Чех, Серби, Кипр, Герман, Абхаз, Өмнөд Осетын төрийн тэргүүн байна. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мун ялалтын баярт ирж оролцоно.
Гэхдээ улс гүрний төрийн тэргүүнүүд тавдугаар сарын 8-10-ны хооронд ирнэ, Германы канцлер Ангела Меркель гэхэд л 9-ний өдөр Ялалтын парадад байж амжихгүй, дараа нь ирнэ гэнэ.
Абхазын төрийн тэргүүн Рауль Хажимба, Өмнөд Осетын ерөнхийлөгч Леонид Тибилов нарыг оросууд анх удаагаа ийм том ёслолд урьжээ.
Олон орны төрийн тэргүүнийг дагалдан Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын тэргүүн, дипломатууд ирэх юм байна. Гадаад орнуудын төрийн тэргүүнүүд тавдугаар сарын 9-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай ганцаарчлан уулзана. Ялалтын баярын парад дууссаны дараа Кремлийн хананы дэргэдэх Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөж, хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох юм.
Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор Москвад дэлхийн 27 орны тэргүүн хүрэлцэн ирнэ гэж “Известия” сонин мэдээллээ. Эдний дотор Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Хятад, Куба, Венесуэль, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Чех, Серби, Кипр, Герман, Абхаз, Өмнөд Осетын төрийн тэргүүн байна. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мун ялалтын баярт ирж оролцоно. Гэхдээ улс гүрний төрийн тэргүүнүүд тавдугаар сарын 8-10-ны хооронд ирнэ, Германы канцлер Ангела Меркель гэхэд л 9-ний өдөр Ялалтын парадад байж амжихгүй, дараа нь ирнэ гэнэ.

0 Сэтгэгдэл