АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Орос хүүхдүүд бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан ахмад руу халджээ
Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд бяцхан хүүхэд байхдаа нацистын бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан 77 настай ахмад руу дунд сургуулийн хоёрдугаар ангийн хүүхдүүд халдаж чулуугаар шидсэн тохиолдол ОХУ-ын Ленинград мужид гарсан байна. Важины тосгоны, хөл муутай, сонсголгүй Анатолий Федотовыг Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалиар шагнуулаад гэртээ эргэж ирэх үеэр энэ явдал болжээ.
Багчуул өвгөнийг 300 гаруй метр дагаж явахыг өвгөний гэргий Федотова хараад хүүхдүүдийг зэмлэхэд нэг нь нүцгэн өгзөгөө харуулан даажигнасан байна.
Өвгөний ач охин Ольга Ермакова “ Өвөө минь 77 настай, хөл муу, бас сонсголгүй. Тэр хэзээ ч хэнд ч муу зүйл хийж байгаагүй. Яг эдэн шиг л хүүхэд байхдаа фашистын хорих лагерьт хоригдож, өлсч цангаж байсан хүн. Гэтэл хүүхдүүд түүнийг чулуугаар шидэлж аажигнасан байна” гэж ярьсныг хэвлэлд бичжээ. Фашистын хорих лагерьт хоригдож байсна хүн энэ тосгонд хэдэн арав байдаг гэнэ.
Ахмад хүнийг чулуугаар шидэлж доромжилсон хүүхдүүдийг саатуулан хүмүүжүүлэх ярилцлага хийхэд тэд “хоригдол” гэдэг үгийн утгыг ч мэдэхгүй байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд бяцхан хүүхэд байхдаа нацистын бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан 77 настай ахмад руу дунд сургуулийн хоёрдугаар ангийн хүүхдүүд халдаж чулуугаар шидсэн тохиолдол ОХУ-ын Ленинград мужид гарсан байна. Важины тосгоны, хөл муутай, сонсголгүй Анатолий Федотовыг Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалиар шагнуулаад гэртээ эргэж ирэх үеэр энэ явдал болжээ. Багчуул өвгөнийг 300 гаруй метр дагаж явахыг өвгөний гэргий Федотова хараад хүүхдүүдийг зэмлэхэд нэг нь нүцгэн өгзөгөө харуулан даажигнасан байна.

0 Сэтгэгдэл