АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
“Шөнийн чоно”-нууд их ялалтын замаар Германы нутагт аялж явна
Оросын байкеруудын “Шөнийн чоно” клубынхан их ялалтын 70 жилийн ойд зориулан зөвлөлтийн улаан армийн туулж ялалт байгуулсан нутаг Европоор яалж явна. Тэднийг германы цагдаа нар хоёр цаг хэртэй саатуулан баримт бичгийг шалгасны эцэст паспортуудыг нь эргүүлэн өгчээ. “Саатуулж паспортыг минь хоёр цаг хэртэй шалгаж нягтлаад эргүүлж өгсөн. Гэхдээ цагдаа нар дагахаа болиогүй л байна” гэж байкеруудын клубынхэн мэдээлжээ.
Тэдний цуваа Мюнхен руу ороход ийн саатуулж шалгасан байна. Австриас тэдэнтэй хамт австрийн нэг иргэн мотоциклтой, гурван насанд хүрсэн хүн, хоёр хүүхэдтэй нэг машин, оросын дипломатуудын суусан хоёр ч машин дагалдаж явжээ.
“Шөнийн чоно”-нууд ялалтын ойг тохиолдуулан Москвагаас гарч Минск, Брест, Вроцлав, Брно, Братислав, Вена, Мюнхен, Прага, Торгау гэсэн хотуудаар дамжин Берлин хүрэхээр замд гарсан юм. Тэд Польшийн нутгаар дамжих байсан ч Польш тэднийг хилээрээ нэвтрүүлээгүй юм.
Оросын байкеруудын “Шөнийн чоно” клубынхан их ялалтын 70 жилийн ойд зориулан зөвлөлтийн улаан армийн туулж ялалт байгуулсан нутаг Европоор яалж явна. Тэднийг германы цагдаа нар хоёр цаг хэртэй саатуулан баримт бичгийг шалгасны эцэст паспортуудыг нь эргүүлэн өгчээ. “Саатуулж паспортыг минь хоёр цаг хэртэй шалгаж нягтлаад эргүүлж өгсөн. Гэхдээ цагдаа нар дагахаа болиогүй л байна” гэж байкеруудын клубынхэн мэдээлжээ. Тэдний цуваа Мюнхен руу ороход ийн саатуулж шалгасан байна. Австриас тэдэнтэй хамт австрийн нэг иргэн мотоциклтой, гурван насанд хүрсэн хүн, хоёр хүүхэдтэй нэг машин, оросын дипломатуудын суусан хоёр ч машин дагалдаж явжээ.
“Шөнийн чоно”-нууд ялалтын ойг тохиолдуулан Москвагаас гарч Минск, Брест, Вроцлав, Брно, Братислав, Вена, Мюнхен, Прага, Торгау гэсэн хотуудаар дамжин Берлин хүрэхээр замд гарсан юм. Тэд Польшийн нутгаар дамжих байсан ч Польш тэднийг хилээрээ нэвтрүүлээгүй юм.
0 Сэтгэгдэл
























