АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Гэгээн Мохаммедийн үзэсгэлэнгийн дэргэд хоёр хүнийг буудаж хөнөөлөө

АНУ-ын Техас мужийн Гарленд хотод төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг Curtis Culwell төвийн дэргэд цагдаагийн ажилтан хоёр хүнийг буудан хөнөөлөө гэж телевизийн NBC суваг мэдээлсэн байна. Телевизийн мэдээнээс үзэхэд энэ төвд лалын шашны гэгээнтэн Мохаммедийн шог зургийн үзэсгэлэн гараад байжээ.
Хууль хамгаалах байгууллагын төлөөлөгч энэ тухайд зэвсэглэсэн хоёр этгээд цагдаагийн офицер луу гал нээсэн ч хариу гал нээхэд тэр хоёр хүн амь алдсан гэжээ. Цагдаа шархадсан ч аминд нь аюултай биш, эмнэлэгт хүргэсэн гэсэн байна.
Цагдаагийнхан тэр орчмоос иргэдийг зайлуулаад, сэжигтэн этгээд машиндаа тэсрэх бодис авч явсан эсэхийг шалгасан байна.
Америкийн American Freedom Defense Initiative байгууллагаас “Америкт лалын шашны хүрээ тэлэхийн эсрэг” тэмцлийн хүрээнд Гэгээн Мохаммедийн шог зургийн үзэсгэлэн гаргасан юм байна.
Цагдаагийнхны мэдэгдсэнээр үзэсгэлэн зохион байгуулагчид уг нь аюулгүй байдлын арга хэмжээнд 10 орчим мянган доллар зарцуулсан гэнэ. Энэ оны нэгдүгээр сард энд бас лалын ертөнцийг сурталчилсан арга хэмээ болж байжээ.

0 Сэтгэгдэл