АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Латвийн хил рүү оросын цэргийн хөлгүүд ойртож байна

Оросын цэргийн хөлөг онгоц, усан доогуур шумбагч завь Латвийн эргээс тэнгисийн таван миль зайд байхыг тус улсын Үндэсний зэвсэгт хүчнийхэн илрүүллээ хэмээн Delfi сайтад мэдээлжээ.
Үүний зэрэгцээ хил орчмын бүсэд оросын цэргийн тээврийн Ан-22 онгоц нисч байхыг илрүүлсэн байна.
Латвийн цэргийнхний нэг твиттерт энд оросын десантын 775 төслийн том хөлөг, усан доогуур шумбагч эсэргүүцэх 1331-М төслийн бага хөлөг, 877 маркийн усан доогуур шумбагч хөлөг байна гэж бичжээ.
Оросын цэргийн хөлөг онгоцууд өөрийн нь усан хилд, хилийн ойролцоо байна гэж Латвийн цэргийнхэн сүүлийн үед нэг биш удаа мэдэгдээд байгаа юм.
Энэ оны гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч, Дээд ерөнхий командлагч Владимир Путин Умард флот, цэргийн Баруун тойрог, агаарын десантын ангиудыг байлдааны бүрэн бэлэн байдалд байхыг даалгасан юм. Энэ бэлэн байдлыг шалгах үүднээс цаг агаарын таагүй нөхцөлд байлдааны ажиллагаа явуулах сургуулилт хийсэн.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн Батлан хамгаалах удирдлагын төвд мэдээлснээр энэ сургуулилтад цэргийн 38 мянган албан хаагч, байлдааны 3360 нэгж техник, 41 хөлөг, усан доогуур шумбагч 15 завь, 110 онгоц, нисдэг тэрэг оролцжээ.
Яг тэр үеэр Латвийн цэргийнхэн усан хилээс тэнгисийн 27 миль зайд оросын хоёр ч усан доогуур шумбагч байгааг илрүүлж мэдэгдсэн.
Харин оросын тал болохоор энэ бүхнийг зөвхөн “пиар-кампани” гэж нэрлэж байгаа юм.

0 Сэтгэгдэл