Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Иргэнийг нь цаазалсны төлөө Австрали улс Индонезоос элчин сайдаа татлаа
Хар тамхи хил давуулсан хэргээр Индонези улс гадаадын долоон иргэнийг цаазаар авсны хоёр нь австралийн иргэн байжээ. Энэ нь хоёр орны хооронд дипломат харилцааны тогтворгүй байдал үүсэх гол шалтгаан боллоо хэмээн Bloomberg мэдээлсэн байна.
Австралийн Ерөнхий сайд Тони Эббот австрали иргэдийг цаазалсан нь Индонезитой харилцах харилцаанд хар сүүдэр боллоо гээд Элчин сайддаа зөвлөгөө өгөхийн тулд эргүүлж татлаа гэжээ.
Тэр бас австрали иргэдэд өршөөл үзүүлэхийг хэдэн арав дахин гуйж Индонезийн засгийн газарт хандсан гэж тэмдэглэжээ.
Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо үүний хариуд хилийн хууль бус наймаа хийгчид, хар тамхи зөөвөрлөгчдөд хэзээ ч өршөөл үзүүлэхгүй гэдгээ нэг биш удаа мэдэгдэж байсан гэсэн байна.
Автралийн иргэн Мьюран Сукумаран, Эндрю Чен хоёр бүр 2005 онд Бали арлаас героин тээвэрлэж индонезид оруулахаар яваад баривчлагджээ. Тэр хоёртой хамт нигерийн гурав, бразиль, Гана, индонезийн тус бүр нэг иргэнийг цаазалсан юм байна. Хар тамхи зөөвөрлөсөн таван хүнийг бас Индонези өнгөрсөн нэгдүгээр сард цаазалсан юм. Үүнийг эсэргүүцэж Бразил, Нидерланд улсууд индонезоос элчин сайдаа эргүүлэн татаад байгаа юм.
Хар тамхи хил давуулсан хэргээр Индонези улс гадаадын долоон иргэнийг цаазаар авсны хоёр нь австралийн иргэн байжээ. Энэ нь хоёр орны хооронд дипломат харилцааны тогтворгүй байдал үүсэх гол шалтгаан боллоо хэмээн Bloomberg мэдээлсэн байна. Австралийн Ерөнхий сайд Тони Эббот австрали иргэдийг цаазалсан нь Индонезитой харилцах харилцаанд хар сүүдэр боллоо гээд Элчин сайддаа зөвлөгөө өгөхийн тулд эргүүлж татлаа гэжээ.

0 Сэтгэгдэл