Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Рамзан Кадыров: “Исламын улс”-ыг АНУ төрүүлсэн
ОХУ-ын Чеченийн бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыров АНУ тэргүүтэй барууны орнууд лалын эсрэг нууц дайн өдүүлснээрээ “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийг өөрсдөө төрүүлсэн гэж хэлж байна. Тэрээр үүнийгээ өөрийнхөө интернетийн сүлжээнд “Суфизм бол хүний аюулгүй байдал, улс орны тогтвортой байдал” гэсэн лалын олон улсын бага хурлын материалд тайлбар болгон оруулсан байна.
Түүнийхээр бол “ваххабистууд” нь шайтаны замаар явж байгаа гээд “Тэд Лалаас юу хүссэнээ авна, харин Лалынхан Аллахын үгээр бол хэзээ ч хуваагдахгүй. Илтгэлд “Лалын улс”-ын үйл ажиллагаа нь лалыг дотроос нь бутаргаж дэлхий ертөнцийг Лалаас хөндийрүүлэхийг оролджээ. Тэдний харгислал, буудан алах, толгойг нь авах, хүмүүсийг түүдэг гал дээр шатаах нь Гэгээн Мохаммедын ач хүү, халифуудын үйлдэж байсан аллагын үргэлжлэл. Лалын эсрэг АНУ тэргүүтэй барууны орнууд лалын эсрэг нууц дайн зарласнаараа “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийг тэд өөрсдөө төрүүлсэн юм гэж Рамзан Кадыров тэмдэглэсэн байна.
Чеченийн бүгд найрамдах улсын анхны ерөнхийлөгч Ахмат-Хажи Кадыровын 63 насны ойд зориулсан “Суфизм бол хүний аюулгүй байдал, улс орны тогтвортой байдал” олон улсны бага хурал нийслэл Грозныйд өнгөрсөн оны наймдугаар сард болсон юм. Энэ бага хуралд Египет, Индонези, Иордан, Саудын Араб, Сири, Кувейт болон бусад орны лалын шашинтны төлөөлөгч, Оросын үнэн алдартны шашны төлөлөөгчид ирж оролцсон юм.
Сири, Ирак улсын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лалын улс” хэмээн алан хядагч байгууллага 2006 онд Иракт лалын хэт даврагч 11 бүлэглэл байгуулж орон нутгийн “Аль-Кайда” салаагаар толгойлуулан ажиллаж эхэлсэн юм.
“Лалын улс” зэвсэгт бүлэглэл нь өнөөдөр “Ойрхи дорнодын бүс нутаг дахь лалын хэт даврагч бүлэглэлийн гол хүчин болж цаашид ч өсөх магадлалтай байна” гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, армийн генерал Валерий Герасимов гадаад орнуудын цэргийн атташе нарын уулзалт дээр мэдэгдсэн юм.
Түүнийхээр бол Сири, Ирак улсуудад бүрдээд байгаа “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд янз бүрийн үндэсний 70 орчим мянган зэвсэгт дайчин багтаж байгаа гэнэ.
Оросын жанжин штабын дарга бас “Сирийн засгийн газрын эсрэг тэмцэж байгаа энэ бүлэглэлд АНУ санхүүгийн болон зэвсэг техникийн тусламж үзүүлж байгаа гэсэн байна.

“Ирак Левантын лалын улс” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн энэ бүлэглэл нь лалын сунитуудаас бүрдсэн алан хядагч байгууллага. Энэ бүлэглэл өнөөдөр Сирийн зүүн хойд нутаг, Иракын зарим нутгийн хянаж бүх дэлхийн халифат улс гээчийг 2014 оны зургадугаар сарын 29-нд тунхаглаад байгаа юм. Эдний шариатын хэлбэртэй эрх барих байгууллага нь сирийн Ракка хотод байрладаг юм.
“Лалын улс” нь боолчлолыг албан ёсоор сэргээж, боолын худалдаа эрхэлж, хүүхэд багачуудыг алан хядах ажиллагаанд татан оролцуулж, олзлогдогсод дээр хүн алах арга зүйд сургаж байгаа юм. Америкийн тусгай албаны мэдээгээр бол “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд сар тутам гадаадын 1000 орчим хүн нэгдэж, одоо энд байгаа гадаадын иргэдийн тоо 16 мянга даваад байгаа юм байна. АНУ, ОХУ, Франц, Канад, Герман, Марокко зэрэг дэлхийн 80 орны сайн дурынхан “Лалын улс”-ын талд зэвсэг барин байлдаж байгаа юм.

0 Сэтгэгдэл