Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
Балбын ерөнхийлөгч аюулаас сэрэмжилж гудамжин дахь майханд хонолоо

Балбын нийслэлд болсон газар хөдлөл дахин үргэлжилж магадгүй хэмээн болгоомжилж тус улсын ерөнхийлөгч Рам Баран Ядав даваа гарагийн шөнө Катмандугийн гудамжин дахь майханд хоносон байна. Хэвлэлийн мэдээлснээр бол Ерөнхийлөгчийн тамгын газар, Төрийн хамгаалалтын албаны тэргүүн нь аль XIX зуунд барьсан ерөнхийлөгчийн ордон нь эхний газар хөдлөлөөр ан цав гарсан учир дахин хөдөлбөл тэсэхгүй гэж үзсэнээс имй шийдвэр гаргажээ. “Ерөнхийлөгч майханд хонолоо, Хажуудах майханд хамгаалалтын албаныхан хоносон. Одоогоор Ерөнхийлөгч тэндээ нэг хэсэг байна” гэж эх сурвалж хэлжээ.

Балбын Ерөнхий сайд Сушила Коиралын сууц ч бас газар хөдлөлийн улмаас гэмтсэн ч тэрээр одоо Индонезид айлчилж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 25-ны бямба гарагт Балбад газар хүчтэй хөдөлсний улмаас 2,2 мянга орчим хүн амь алдсан юм. Энэтхэгийн цаг уур, гаар хөдлөлийн удирдах газрын мэдээгээр бол газар дорхи түлхэлтийн хүч 4-6,9 магнитуд байсан гэнэ.
Газар хөдлөлийн чичирхийлэл хөрш Энэтхэг, Бангладеш, Мьянманд мэдрэгдсэн байна.

0 Сэтгэгдэл